НИЙГЭМХУУЛЬ

Төрсөн дүүгээ хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн Г өмнө нь хоёр жилийн ял авч байжээ

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өчигдөр буюу 21 цаг 45 минутад бүртгэгджээ.

Тухайн хэргийн газарт 2004 онд төрсөн 16 настай эмэгтэй гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон.

Нас барсан иргэний ээж нь энэ сарын 3-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон гэж Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байжээ.

Уг хэрэгт талийгаачийн төрсөн ах болох 2002 онд төрсөн, 18 настай Г-г сэжиглэн, Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 Хүнийг алах, мөн 10.1-ийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр гэх зүйл заалтаар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ талаар сэжигтэн Г “Гэртээ гурвуулаа амьдарч байсан. Гэр орны асуудлаас болж муудалцаад, тэгээд хэрүүл уруулыг нь сонсмооргүй санагдаад…” гэсэн.

Тухайн иргэн Г  гурван жилийн өмнө буюу 2017 онд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-145.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн ял сонсож шүүхээс түүний ялыг хойшлуулахаар шийдвэрлэж байжээ. Учир нь тухайн үед иргэн Г 15 настай байсан учраас шийтгэлийг нь хойшлуулах шийдвэр гаргасан байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.5 дугаар зүйлд Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно гэж заажээ. 

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Урьд сонсогдож байгаагүй хэрэгүүд ойр ойрхон гарах боллоо харамс####тай байа. Үүнд суд####гаа хийж арга хэмжээ явуулдаг газар байна уу. Нийгэмийн ерөнхий суурь хүнлэг биш амиа хичээсэн байд####тай болоод байна. Эрх мэдэлд хүрсэнүүд нь улс нийгмээ бодохгүй өөрийн хөрөнгөө арвижуулахыг л бодно, иргэд нь тарчиг амьдр####аасаа болоод уур бухимд####тай гаж үйлдэл хийнэ. Энэ нэг л бишээ. Амьдарлын түвшинг жигд дээшлүүлж хүн бүрийг ажил орлоготой болгох арга хэмжээг төрөөс авч иргэдийнхээ маргаашдаа итгэх итгэлийг сэргээх хэрэгтэй байна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button