Нийгмийн

“Ууланд самар түүж байсан 430 иргэнээс шинжилгээ авч, гэрт нь хүргэж өгч байна”

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Улсын онцгой комиссын шуурхай штабаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдөр 165 хүн гэрийн ажиглалт руу шилжлээ. Мөн Улаанд самар түүж байсан иргэдийг өчигдөр төмөр замаар татаж авлаа. Үндсэндээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын өртөөнөөс 430 иргэн ирсэн. Шөнөдөө шинжилгээ авч, өнөөдөр нэгдсэн зохион байгуулалттайгаар гэрт нь хүргэж байна. Шинжилгээний хариу гартал гэрээсээ гарахгүй өөрсдийгөө тусгаарлах юм” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button