Нийгмийн

Шинжилгээ өгөөгүй хавьтагчдыг, худал мэдээлэл өгсөн халдвартай иргэнийг 3-5 жил хорино

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нэгдүгээр хавьтал болон дам хавьтлыг олж тогтооход маш их хүн хүч зарцуулдаг юм байна. Иргэд өөрсдийнхөө явсан газрыг санадаггүй, нуудаг. Халдвартай иргэд худлаа мэдээлэл өгч, ойрын хавьтал болон дам хавьталууд шинжилгээ өгөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон, Эрүүгийн тухай хуульд зааснаар хуулийн хариуцлага хүлээх юм. Өөрөөр хэлбэл 1-5 жил ял эдлэх юм. Иймд сайн дураараа шинжилгээгээ өгч, ойр дотны хүмүүсээ хайрлаж, монгол улсынхаа засагт хохирол бага учруулъя” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button