Нийгмийн
Худал мэдээлэл тараасан иргэн, хуулийн этгээдийг баривчилж, 290 саяар торгожээ

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ.Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хөл хорио тогтоосноос хойш, худлаа болон боловсруулаагүй мэдээ түгээсэн 730 иргэн, хуулийн этгээдийг шалгасан. Нийт 39 иргэнийг 7-30 хоног баривчлаж, 590 гаруй хуулийн этгээдийг 290 сая төгрөгөөр торголоо” гэв.