Нийгмийн
Дорноговийн малчид дэлгүүрт захиалга өгч, маргааш нь тогтсон цагт очиж авч байна

Өнөөдөр Дорноговь аймгийн Айраг сумын нэг иргэнээс халдвар илэрч тус аймгийн халдвартай хүний тоо 19 болсон. Халдварын тохиолдол нэмэгдэж буй учир малчид тодорхой тогтсон цагт аймгаас хүнсний бүтээгдэхүүнээ авч байгаа аж.
Тодруулбал, малчид авах барааны захиалгаа тухайн чиглэлийн харьяаны дэлгүүрүүдэд 1 өдрийн өмнө өгч, маргааш өдөр нь тогтсон цагт нэгдсэн журмаар бараагаа хүлээж авах юм байна.