Нийгмийн

ХЭРЭГ: Зуурмагийн машинд ороолцолдож хүнд гэмтэл авчээ

Зуурмагийн машинд ороолцолдож хүнд гэмтэл авч гэмтэл согогийн үндэсний төвд хүргэгдсэн осол өнгөрсөн даваа гарагт /2019.07.22/ болжээ. Хэргийг тодруулбал, 30 настай эрэгтэй Л гэгч энэ сарын 22-нд Хилийн цэргийн 0119-р ангийн 30-40тоотод үйл ажиллагаа явуулдаг Гантосном ххк-ийн зуурмагийн төхөөрөмжийг ажиллуулж байгаад баруун хөлөндөө гэмтэл авсан байна.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Сэрэмжлүүлэг: Дулааны улиралд бүтээн байгуулалт барилгын ажил ид өрнөдөг. Иймд барилга болон хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан сахиж, хамгаалах бүс хэрэглэл аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button