НИЙГЭМ

Орхон, Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр аймгийн хөдөлгөөнийг XII сарын 7-ноос нээнэ

Яг одоо УОК-ын даргын хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албаны хүмүүс танилцуулж байна.

Мэдээллийн эхэнд ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг “Одоогоор 85 мянган орчим иргэн орон нутаг руу, харьяалалт бүс рүгээ явах хүсэлт гаргасан байна. Иймд арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд энэ хөдөлгөөнийг нээх нарийвчилсан төлөвлөгөө гарсан.

Гэхдээ халдвар голомтолж гарсан таван аймаг, мөн Өмнөговь аймаг руу зорчих хөдөлгөөнийг дараа нь, энэ сарын 7-ноос эхлэн нээнэ” гэлээ.

Иймд Орхон, Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр болон Өмнөговь аймаг руу зорчих хөдөлгөөн бусдаасаа долоо хоногийн дараа нээгдэх юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button