НИЙСЛЭЛЭРҮҮЛ МЭНД
Дахин нэг эмчээс коронавирусийн халдвар илэрч, ХӨСҮТ-ийн 11 эмч халдвар авчээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны 11:00 цагийн байдлаар 18031 шинжилгээ хийхэд 26 шинжилгээний хариу эерэг гарчээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
“Улаанбаатар хотод хоёр иргэн коронавирусийн халдвар авлаа. Мөн ХӨСҮТ-ийн дахин нэг эмчээс коронавирусийн халдвар илэрч, нийт 11 эмч мэргэжилтэн халдвар авсан байна. Монгол улсад 738 батлагдсан тохиолдол байна. Үүнээс 384 хүн эмчилгээнд байна” гэв.