НИЙГЭМ
Ч.Хүрэлбаатар: Коронавирусийн эсрэг вакциныг татвараас чөлөөлнө

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас будаа, тос, малын тэжээл, өвсийг чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн "Коронавирусийн эсрэг вакцин оруулж ирэхэд татвараас чөлөөлөх үү” хэмээх асуултад:
"Коронавирусийн эсрэг вакциныг татвараас чөлөөлнө. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-аас энэ тухай хэлэлцээд холбогдох хуулийг баталсан. Энэ хууль 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хэрэгжинэ” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.