НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Байшин шатсаны улмаас нэг нас таван сартай хүүхэд галд өртөж нас баржээ

Өчигдөр /2020.11.26/ Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд иргэн Г-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж, дотор байсан 1.5 настай эрэгтэй хүүхэд Ц галд өртөж нас баржээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:29 цагт очиж, галыг 25 минут ажиллаж унтраасан байна.

Хүүгийн цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button