Нийгмийн

ЭЕРЭГ: “Лантуун дохио” ТББ 800 өрхөд хүнс тараажээ

“Лантуун дохио” ТББ энэ сарын 15-наас аян эхлүүлж, цугларсан хүнсийг иргэдэд тарааж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар 2861 хүн тус аянд их бага хэмжээгээр хандив өргөсөн байна. Эдгээр хүнсийг нийт 800 өрх айлд түгээжээ. Тодруулбал, 12 хүүхдийн асрамж, халамжийн төв, хамгаалах байрууд, тусламж хүссэн 150 өрх, Ид шидийн уут аяны судалгааны 80 өрх, Ид шидийн орон-1 болон 2 төвд бүртгэлтэй 150 өрх, Ээлтэй ертөнц ТББ-ын бүртгэлд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 39 өрхөд хүнс тараасан байна.

Мөн Улаан чулуут, Цагаан давааны орчимд үйл ажиллагаа явуулдаг 3 байгууллагыг сонгон түгээлтийн цэг болгон 250 өрхөд бараа өгчээ.

=

“Лантуун дохио” ТББ-аас тусламж хүссэн 300 өрхийн мэдээллийг нэгтгэн Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгт өгчээ. Тэдгээр иргэдэд ойрын 3 хоногтоо хүнс хүргэж өгөх аж.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button