Энтертайнмент

ЗӨВЛӨГӨӨ: Солигдсон нойрыг хэвийн болгоход туслах ЗАЛХУУ АРГУУД

Хөл хорионы өдрүүдэд гэрээсээ ажиллаад, цагийн зөрүү, тэр бүү хэл өдөр шөнийг ч ажрахгүй өнгөрүүлж сууна уу. Шөнийн хоёр гурван цагаас нааш унтахгүй, унтвал өглөө үхрийн дуунаар сэрээд нэгэнт удсан бол та наашаа ойртоорой. Солигдсон нойрыг хэвийн болгоход туслах дараах залхуу зөвлөгөөг бид танд хүргэж байна. Шөнийн шар шувуухайнууд анхаараарай.

ТАЙВАН ХЭМНЭЛТЭЙ, ХАЙРЫН ТУХАЙ ДУУ СОНС

Хамгийн шилдэг гэхгүй ч, хэрэгжүүлээд үзэхэд маш боломжийн арга шүү. Ер нь бол хайрын тухай намуухан дуу сонсвол өөрийн эрхгүй нүд анилдаад ирнэ. Тэгээд зүүдний ханхүү, гүнжтэйгээ шөнөжин романтик болзоог өнгөрүүлнэ гээч. Ed Sheeran-Perfect дууг сонсвол цаанаасаа л уяраад ирнэ дээ.

УТСАА ОРОЛДОХОО БОЛИНО УУ

Ухаалаг утас гээчийг оролцох тусам таны нойр хулжиж, нэг л мэдэхэд үүр цайсан байх болно шүү. Тиймээс дуугаа сонсохоос өөр зүйлийг битгий оролд. Бас фэйсбүүкийн чатаасаа гараарай. Мэдэгдэл ирэх бүрт чих сортолзож, нойр сэргэх болно.

НОМ УНШ. НАЙДВАРТАЙ НОЙР ХҮРГЭНЭ

Хэрвээ та ном уншаад нойр тань сэргэдэг төрлийн хүн биш л бол унтахын өмнө ном уншвал унтах магадлалыг даруй 60 хувь нэмэгдүүлнэ. Ялангуяа жаахан уйтгартай зохиол байвал бүр сайн. Адал явдалтай зохиол бол эсрэгээрээ бүр сэргээчихнэ гээч.

БОЛЖ ӨГВӨЛ ХӨЛСӨӨ ГАРГА, НОЦОЛД

Хэрэв та дасгал хийж чаддаггүй бол дуртай дууныхаа аянд сайхан бүжиглэ. Эсвэл найзтайгаа, эгч дүүтэйгээ, хайрттайгаа сайхан ноцолд. Хөлрөх тусам орондоо ороод бөх гэгч нь унтана. Хүсвэл йога дасгал хийж ч болно. Ямартай хөдөлгөөн хийгээрэй.

КИНО ҮЗЭХ ТУХАЙ БОДООД Ч ХЭРЭГГҮЙ

Ялангуяа БНСУ-ын олон ангит киног бүр үзээд ч хэрэггүй. За даа ер нь Netflix ч тэр адилхан. Кино үзвэл нэг мэдэхэд л үүр цайсан байх болно шүү. Тиймээс унтахын өмнө нэг анги үзчихээд унтана гэдэг бодлоо толгойноосоо авч хая.

ГЭРЛЭЭ БҮТГЭРҮҮЛ, БОЛЖ ӨГВӨЛ УНТРАА

Байрлаж буй өрөөнийхөө тод гэрлүүдийг унтрааж, шөнийн гэрлээ л асаа. Аль болох тухтай, амрах орчинг бүрдүүл. Ингэснээр тархи амарч, амрах горимд шилжсэнээр эрхгүй нүд анилдаад л ирнэ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button