Нийгмийн

Дархан-Уул аймагт хоёр тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 35 боллоо

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээллийг хийлээ. Мэдээллийн үеэр тус аймгийн Засаг Дарга Б.Азжаргал "2020.11.27-ны байдлаар түргэвчилсэн оношлуураар 303, PSR оношлогоогоор 251 хүнийг оношилсон байна. PSR шинжилгээний хариу хараахан гараагүй байна.

Дархан-Уул аймагт өнгөрсөн 17 хоногийн хугацаанд 24.266 иргэнийг оношилсон. Үүнээс өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 35 боллоо. Эрүүл мэндийн яамны өдрийн мэдээллээр 11 тохиолдол нэмэгдсэн бол түүнээс хойш дахин хоёр тохиолдол нэмэгдсэн. Нэг өрх, нэг айлын шинжилгээнээс илэрлээ. Сүүлийн гурав хоногт нийт 15 тохиолдол илэрсэн. Эдгээр тохиолдлууд нь өмнөх 20 тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрсэн. Нийт 18 өрхийн 35 хүнээс халдвар илэрсэн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button