НИЙГЭМ
Дорноговь аймагт дахин нэг иргэн коронавирус тусаж, нийт 21 боллоо

Энэ сарын 28-ны байдлаар Дорноговь аймагт коронавирусийн халдварын тохиолдол дахин нэгээр нэмэгджээ.
Энэ талаар “Манай аймагт дахин нэг иргэнээс коронавирус илэрч, нийт 21 боллоо. Ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, тусгаарлалтад байсан иргэн.
Эдгээр 21 тохиолдын 18-ыг ХӨСҮТ-д, хоёрыг нь цэргийн госпиталд, нэгийг нь Замын-Үүдэд эмчлүүлж байна. Эдгээр 22 тохиолдлын 16 нь Замын-Үүд, тав нь айраг сумынх” гэлээ.
Г.ЖАРГАЛ