НийгмийнНИЙГЭМХУУЛЬ

ШӨХТГ: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна

ШӨТГ-аас өнөөдөр \2020.11.28\ өдрийн 12 цагийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүргийн нутагт дэвсэрт, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймгуудад байрлах зах, сүлжээ дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийж байна.


1. Хүчит шонхор захад өлөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа үнийн тухайд хонины цул мах 8000 төгрөг, хонины ястай мах 7000-7300 төгрөг, үхрийн цул мах 10000-12000 төгрөг, үхрийн ястай мах 10500-11500 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7000 төгрөгийн үнэтэй байна. Харин махны бөөний үнэ нь хонины мах 6200-6500 төгрөг, үхрийн мах 7500-7800 төгрөг, адууны мах 6000-6500 төгрөг, ямааны мах 4500-5000 төгрөгийн үнэтэй байна. Мах 89.2 тонн нийлүүлэгдсэн байна.

2. Чингэлтэй дүүргийн Нарантуул-2 худалдааны төв жижиглэнгийн 1 кг хонины ястай махыг 7000 төгрөг, хонины цул махыг 8300-8500 төгрөг, 1 кг үхрийн ястай махыг 9000-10000 төгрөг, үхрийн цул махыг 10000-11000 төгрөг, 1 кг адууны махыг 8500 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Нарантуул-2 худалдааны төв бөөний 1 кг хонины махыг 6000-6300 төгрөг, 1 кг үхрийн махыг 7000-7800 төгрөг, 1 кг адууны махыг 5000-6200 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Махны үнийг өмнөх өдөртэй харьцуулахад үхрийн ястай мах 500-1000 төгрөгөөр буурсан, үхрийн цул мах 500-1000 төгрөгөөр тус тус буурсан байна. Чингэлтэй дүүрэгт байрлах худалдааны төвүүд “НВЦ” ХХК, “Түмэн шувуут” ХХК-иудийн бүтээгдэхүүнийг 380-400 төгрөгөөр худалдаалж байна. Бусад өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой, хангамж нөөцтэй байна.

Баяннуур минимаркет, Очирдагинас, Их цэнгэл, Бидний хүнсний дэлгүүр, Баяннуур, Алтан хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийхэд мах худалдаалдаггүй байна. Бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой хэвийн байна.

3. Баянзүрх дүүргийн Баянзүрх-1 захад хяналт шалгалт хийхэд үхрийн цул мах 11000-11500, үхрийн ястай мах 9000-9500, хонины ястай мах 7500, адууны мах 8000-8500 төгрөгийн үнэтэй байна. 22-ны өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай мах 1000 төгрөгөөр буурсан, үхрийн ястай мах 500 төгрөгөөр, адууны мах 300-800 төгрөгөөр тус тус буурсан байна. Тус захад бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

4. Сүхбаатар дүүргийн Метро молл дээр гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж байна.

5. Сонгинохайрхан дүүргийн Эрчим худалдааны төвд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхэд бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой, үнийн мэдээллээ ил байршуулсан байна. Шөнийн зах, Сэлэнгэ захад хяналт шалгалт хийхэд үхрийн цул мах 10000-12000, үхрийн ястай мах 9000-10500, хонины ястай мах 7000-7500, хонины цул 8500-9000 төгрөгийн үнэтэй байна. Адууны мах 8500-9000, ямааны мах 7800 төгрөг байна.

6. Чингэлтэй дүүргийн Шилэн дэлгүүр, Охьманлай, Өлзийт анд, Халиун хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийхэд хонины ястай мах 7000-7500, хонины цул 8500-9000 төгрөгийн үнэтэй байна. Бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Тайжийн гүнж эмийн санд нэг удаагийн амны хаалт 500, гар ариутгагч 5500-9500, спирт 2000 /100мл/ төгрөгийн үнэтэй байна.

7. Хан-Уул дүүргийн Хуланзаяа, Жаргалан, Махны дэлгүүрүүдэд тус тус хяналт шалгалт хийсэн. Хонины цул мах 9000-9500, хонины ястай мах 7500-7600, үхрийн цул 11500-12500, үхрийн ястай мах 10200, адууны мах 9500 төгрөгийн үнэтэй байна.

8. Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багт үйл ажиллагаа явуулж байгаа Чандмань-Ундрах, Үүрийнтуяа, Ихэр Саран, Дархан Илч хүнсний дэлгүүрүүдэд махны үнэ, тосны үнэ нэмэгдсэн гэсэн Дархан сумын 1-р багийн иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн. Чандмань-Ундрах дэлгүүрт Дархан Меат Фүүдс ХХК-ний нөөцөөс нийлүүлж байгаа үхрийн мах 1 кг нь 8300 төгрөгөөр ирж 8500 төгрөгөөр худалдсан, ургамлын тос Янта 1 литрийнх Луча ХХК-аас 4050 төгрөгөөр нийлүүлж 5000 төгрөгөөр худалдаж байна. Үүрийн туяа дэлгүүрт Таван богд ХХК-аас 11 сарын 19-нд нийлүүлсэн тос Олейна 1 литрийнх 5100 төгрөгөөр, оливтой Олейнаг 6200 төгрөгөөр, Олейна 2 литрийнхыг 9800 төгрөгөөр нийлүүлсэн бөгөөд тос бүрт 1000 төгрөг нэмж борлуулж байна. Ихэр Саран дэлгүүр хонины ястай махыг 7500 төгрөгөөр, үхрийн ястай махыг 8500 төгрөгөөр, Луча ХХК-ниас Янта 1 литрийнхыг 4050 төгрөгөөр авч 4300 төгрөгөөр, Янта 5 литрийг 21000 төгрөгөөр авч 22000 төгрөгөөр зарж байна. Симпли 1 литр тосыг 5329 төгрөгөөр авч 6000 төгрөгөөр зарж байна.Дархан Илч ХХК үхрийн ястай махыг 8500, хонины ястай махыг 7500, Адууны махыг 7500 төгрөгөөр зарж байна. Хяналт шалгалтанд хамрагдсан газруудад бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмсэн гэх зөрчил тогтоогдсонгүй.

9. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 12 цагийн байдлаар 115 утсанд 6, чатботод 9, дуут шуудангаар 20, ибаримт апликэйшнээр 6 иргэн тус тус хандсан байна.

Эх сурвалж: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. 4 хороололын дүүхээ төв сүү толгой ногоо бас бус бүх барааны үнэ нэмэгдсэн байна сүү 1350 байсан одоо 1980 болсон толгой 2700 байсан одоо 3500 болсон уул нь улам хямдардаг юм ковидыг д####имдуулж үнээ нэмсэн шүү

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button