ДЭЛХИЙ

Коронавирус тусаад эдгэсэн хүмүүсийн шүд нь унаж байна

“КОВИД-19” тусаад эдгэрсэн хүмүүсийн “Survivor Corp” гэх фэйсбүүк группт хэд хэдэн хүн буйлнаас нь цус гаралгүй шүд унасан тухай бичсэн байна.

Тухайлбал 43 настай Фара Хемили гэх эмэгтэй гаа хүлхэж байтал доод эрүүний шүд нь хөдөлж байгаа мэт мэдрэгджээ. Тэрбээр өмнө нь ясан шүдээ алдаж байсан удаагүй аж. Түүний дараагийн өдөр ямар ч цус, өвдөлтгүй шүд нь унасан байна. Тэр шүдний эмчид хандахад буйлд нь ямар нэгэн үрэвсэл байгаагүй ч тамхи татдаг байснаас болж ясны нягшилаа алдсан байж.

“Survivor Corp” группийн үүсгэгч Диана Беррентын 12 настай хүү “КОВИД-19”-ийн хөнгөн хэлбэрээр өвчилснөөс хэдэн сарын дараа ясан шүд нь унасан байна. Хемилигээс ялгаатай зүйл бол хатагтай Беррентын хүү ямар нэгэн асуудалгүй эрүүл шүдтэй байсан хэмээн эмч нь хэлсэнд байгаа юм.

Группийн бусад гишүүд ч мөн зайрмаг идэж байх үед, шүдээ цэвэрлэж байхад гэх мэт шалтгаанаар шүд унасан тухай бичжээ.

Зарим шүдний эмч нар шүд цусгүй өвдөлтгүйгээр гэнэт унах маш ховор байдаг тул эдгээр хүмүүст тохиолдсон зүйлийг үгүйсгэж байна. Харин Ангиогенезийн Сангийн захирал доктор Виллиам Ли “КОВИД-19” вирусийн урт хугацаандаа шүдэнд үзүүлэх нөлөөг эмч нар хамтраж ажиллан судлах хэрэгтэй хэмээжээ.

Эх сурвалж: New York Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button