НИЙГЭМ
“Хөл хориог мөрдөөгүй бол 3400 хүн өвчлөх байсан”
Яг одоо УОК, Засгийн газрын төлөөлөл мэдээлэл хийж байна.
Тэд өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Нийслэл, Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог 10 хоног сунгах, бусад аймгуудад гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулахаар /Өндөржүүлсэн бэлэн байдал болгох/ шийдвэрлэснийг бид мэдээлсэн.
Энэ үеэр УОК-ын дарга Я.Содбаатар “Бид өнгөрсөн 19 хоногт хөл хориог сайн мөрдөж ажиллаагүй бол 3400 гаруй хүн халдвар авах байсан. Халдвар тархах эрсдэлийг 10 дахин бууруулж чадсан. Үүнд ард иргэд ч бүх талаар дэмжиж ажилласан” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.