НИЙГЭМ

“Өнөөдөр шинжилгээ өгөхөөр ирсэн хүмүүсийн 20 хувь нь ЦАГ АВААГҮЙ байсан”

Яг одоо УОК, Засгийн газрын төлөөлөл мэдээлэл хийж байна.

Тэд өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Нийслэл, Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог 10 хоног сунгах, бусад аймгуудад гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулахаар /Өндөржүүлсэн бэлэн байдал болгох/ шийдвэрлэснийг бид мэдээлсэн.

Сэтгүүлчдийн асуулт тавих цаг эхлэхэд, орон нутаг руу буцахаар хүсэлтээ гаргасан иргэд өнөөдөр хүний бөөгнөрөл ихээр үүсгэж, шинжилгээний цэгүүд дээр очсон асуудлыг тодрууллаа.

Үүгээр УОК-ын дарга Я.Содбаатар “Өнөөдөр шинжилгээ өгөхөөр ирсэн хүмүүсийн 20 хувь нь цаг аваагүй байсан. Цахим бүртгэлд бүртгүүлэхээр ямар шинжилгээний цэг дээр хэдэн цагаас очихыг зааж өгдөг. Гэтэл хамтдаа, гурав дөрвөөрөө ирсэн хүмүүсийн нэг нь л цаг авсан, бусад нь дагаж ирсэн байх жишээтэй. Ийм асуудал гарсан. Үүнийг цэгцлэхээр холбогдох албаныхан ажилласан” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button