ДЭЛХИЙНИЙГЭМ

Японд өнгөрөгч сард “COVID-19”-өөр нас барснаас ч олон хүн амиа хорложээ

Дэлхий даяар жилд 800 мянга гаруй хүн амиа хорлодог гэх судалгаа байдаг аж. Япон улсад л гэхэд 20-44 насны эрэгтэйчүүд, 15-34 насны эмэгтэйчүүд амиа хорлох нь ихсэж гамшгийн хэмжээнд хүрээд буй. Хачирхалтай нь Япон болон дэлхийн ихэнх улсад эмэгтэйчүүдээс илүү эрчүүд амиа хорлох магадлал хоёр дахин өндөр байдаг аж.

Японы Засгийн Газраас гаргасан статистикыг харвал 2020 турш “КОВИД-19”-өөс болж нас барсан хүний тоо өнгөрсөн баасан гарагийн байдлаар (2020.11.27) 2087, харин өнгөрсөн сард 2153 хүн амиа хорлосон байна. Тус статистик цар тахал хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг, аль бүлгийн хүмүүс амиа хорлолтод хамгийн их өртдөг тухай харж болох юм.

Васэда их сургуулийн профессор Мичико Үэда “Бид хөл хорионы дэглэм бариагүй шүү дээ, тийм учир “КОВИД-19”-ийн нөлөө бусад улсуудтай харьцуулахад маш бага. Гэсэн хэдий ч амиа хорлолт ингэж их нэмэгдсэн байна. Бусад улс ирээдүйд амиа хорлолт энэ шиг эсвэл үүнээс ч ихээр нэмэгдэж магадгүй” хэмээжээ.

Англи улсад хөл хорионы дэглэм хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлсөн талаар Глазгогийн их сургуулиас явуулсан судалгаагаар амиа хорлох бодол 8-аас 12 хувиар ихсэсэн байна. Үүнээс 18-29 насныхан дунд 12.5 хувиас 14 хувь хүртэл ихсэж хамгийн ихээр нэмэгджээ.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button