Нийгмийн
Малдаа яваад сураггүй алга болсон эмэгтэйг 1 хоногийн дараа эсэн мэнд олжээ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэн 16 настай эмэгтэй П арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 15:00 цагийн орчим малдаа явган яваад сураггүй болсон байна.
Энэ тухай дуудлагыг өчигдөр өдрийн 11:25 цагт хүлээн авч, Жаргалант сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 13:11 цагт иргэн П-ыг “Сөдийн-Эх” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Э.СИЙЛЭН