НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

МХЕГ-аас аж ахуй нэгжүүдэд цахимаар хяналт тавина

Нийслэлийн Онцгой комиссын гишүүн, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ:

“Үйл ажиллагаа нээгдсэнтэй холбоотойгоор бид 13 мянга гаруй ААН-үүдэд мэдэгдэл хүргүүлж байгаа. Нэгт үйл ажиллагаа эхлэх бэлтгэл ажил, хоёрт ковид-19-д ажиллах журмыг цахимаар илгээсэн. Үүнийхээ хэрэгжилт, хяналтыг ч мөн цахимаар хийх болно. Тиймээс ААН-үүд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх ёстой.

Эс бөгөөс тухайн байгууллагад зөрчлийн хэрэг үүсгэж хариуцлага тооцохоо мэдэгдэж байна. Ажил эхлэхийн өмнөх 6 заалт байгаа. Үүнд цэвэрлэгээ ариутгал, коронавирусийн шинжилгээнд хамруулах, ажилчдын ширээ сандлыг 1.5-2 метр зайтай байлгах, гар халдваргүйжүүлэх уусмалыг өрөө тасалгаа, ажилчдын ширээнд байрлуулах шаардлагатай. Өдөр тутмын үйл ажиллагаа нь ДЭМБ-ын болон УОК, МХЕГ-аас гаргасан шийдвэрийг баримтлах шаардлагыг тавьж байгаа” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button