Улс төрийн мэдээ

Шатахуун импортлогч, татварын өртэй 142 аж ахуйн нэгжийн дансыг битүүмжлэхгүй

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб хуралдсан байна.  

Улаанбаатар хотод энэ сарын 4-15-ны өдрийг хүртэл тэгш, сондгой дугаарын зохицуулалтаар нэг удаа 50,000 төгрөгт автобензин олгож буй. Эхний үр дүнд, шатахуун түгээх станцуудын өдрийн борлуулалт хоёр дахин буурч нэг машиныг цэнэглэх хурд нэмэгдсэн болохыг Ашигт малтмал, газрын тосны газраас танилцууллаа.

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар автобензин олгох зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнөх өдрүүдтэй харьцуулахад замын хөдөлгөөн 30-40 хувиар сэргэсэн болохыг Замын цагдаагийн газрын дарга, хурандаа C.Галбадрах мэдээлэв. Шийдвэр хэрэгжиж эхэлснээр шатахууны оочер дараалал 30-40 хувиар буурч нэг машины цэнэглэх хугацаа 3 дахин багасаж хэрэглэгч 3-4 цаг дугаарладаг байсан бол нэг цаг дугаарлаад автобензин авч байна. Дуудлагын төвийн ачаалал 3 дахин буурсан. Нефть импортлогчдын холбооны тэргүүн Ж.Мөнхнаран мэдээлэв.

ОХУ болон БНХАУ-аас импортолж буй шатахууныг шуурхай тээвэрлэж байна. ОХУ-ын “Роснефть” компанийн Ангарскийн боловсруулах үйлдвэрээс АИ-92 автобензиний ачилтыг тасралтгүй хийж байна. Сүүлийн 5 хоногт 162 вагон ачжээ. Шатахууны хангамж тасралтгүй хийгдэж байна.2026 оны 08 дугаар сарын 1-4-ний өдрийн хооронд ОХУ-аас нийт 106 вагон АИ-92 автобензин, дизель түлш 232 вагон тээвэрлэсэн болохыг Улаанбаатар төмөр зам “ХНН”-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Болдбаяр мэдээлэв.

2026 оны наймдугаар сарын 1-4-ний өдрийн байдлаар нийт 11 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүн импортолсон гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. Татварын ерөнхий газрын нэгдсэн системд шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн бүртгэлтэй 162 аж ахуйн нэгж байна. Үүнээс татварын өртэй 142 аж ахуйн нэгжийн дансыг битүүмжлэхгүй байхаар болов.

Замын-Үүдийн тээвэрлэлтэд анхаарч тусгайлан шийдвэр гаргахад Зам тээврийн яамтай мэдээллээ нэгтгэж шийдвэрээ танилцуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт үүрэг болгожээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Dans bituumjildeg buduuleg yavdlaa hezee zogsooh ve. Tatvar tulugchdyn mungu said darga naryn karmaan, zugaani mungu bolsoor bain. Ihenhi hulgaich nart hariutslaga odoo boltol tootsoogui bain. Tegj baihaar 250k toriin alban haagch nertei hooson hoolni savnaas herguigeesee salaach. Hulhi, hagas dutuu AI aar ajil hiisen garuud. Ugaasaa turiin ajil yavahgui baina, buh shatandaa tsaas, bichig shaardsan naash tsaash guulegsen baitsagch nar, tatvar tulugchdyg buhimduulsan, butej baigaa yu ch alga.

Холбоотой мэдээ

Back to top button