УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Дамдинням: Ирэх сард багтаан шатахууны үнийг тодорхой түвшинд буулгана

Засгийн газрын гишүүд энэ амралтын өдрөөр газар тариалангийн бүсэд ажиллалаа. Энэ үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахууны үнэ нөхцөл байдлын талаар "Он дуустал ОХУ-ын дотоодын үнээр авах шийдэлд хүрсэн. Цаашид Санкт-Петербург явж хэлэлцээрээ үргэлжлүүлнэ. Зургаадугаар сард багтаж үнийг тодорхой түвшинд буулгах чиглэлд ажиллаж байна" гэв.

Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд хаврын тариалалтад 7500 тн дизель түлш шаардлагатай байдаг. Энэ хаврын тариалалтад 10 мянган тн дизель түлшийг нэмэгдээгүй үнээр буюу 3400 төгрөгөөр олгосон. Манай салбарын хувьд хүнсний хангамж, ард иргэдийн стратегийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах газар тариалангийн салбараа дэмжих чиглэлд томоохон дэмжлэг болсон гэж үзэж байгаа. Тавдугаар сараас арванхоёрдугаар сарыг дуустал хугацаанд бид иргэд, ААН-үүдээс гарах 1.8 их наяд төгрөгийн дарамтыг авч чадсан. Олон улсын байгууллагуудын мэдээлж буйгаар нөхцөл байдал ойрд тогтворжихооргүй байна" гэлээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button