НИЙГЭМ

“XI сарын 29, 30, XII сарын 1-нд шинжилгээ өгсөн иргэд бүгд СӨРӨГ хариутай тул шууд постоор гарч болно”

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэл хийлээ.

Тэрбээр хөдөө орон нутаг руу буцах иргэдийг шинжилгээний хариу шаардахгүй нэвтрүүлнэ гэх мэдээлэлд тодруулга тайлбар өгөв.

Тодруулбал, “Арванхоёрдугаар сарын 1-нд програм гацсан тул арваннэгдүгээр сарын 29, 30, арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд шинжилгээ өгсөн хүмүүс хариугаа авахад хүндрэл учирч эхэлсэн. Хариугаа авч чадахгүй болсон тул гар утас руу нь, мессэжээр хүргүүлэхээр шийдсэн талаар бид мэдээлсэн.

Өнөөдрийн байдлаар дээрх гурван өдөрт шинжилгээ өгсөн иргэдийн хариу бүрэн гарч дуусаад шалган нэвтрүүлэх товчоодод очсон байгаа. Бүгд сөрөг гарсан тул энэ иргэдийг заавал хариу шаардсан бичиг авчир гэлгүй, шалган нэвтрүүлэх товчоодод иргэний үнэмлэхээ уншуулаад, тэндэх ажилтан шинжилгээний хариуг нь тулгах маягаар шууд гаргая гэж шийдсэн. Ийм албан тоотыг Цагдаагийн байгууллагад хүргүүлээд байна.

Харин нийт орон нутаг руу буцах бүх иргэдийг шинжилгээний хариу шаардахгүй гаргахаар болж буй хэрэг биш. Иргэд заавал шинжилгээ өгч, хариугаа заавал авч байж билетээ авч, буцдагаараа буцна.

0-12 насны хүүхдийн хувьд эцэг эхтэйгээ хамт амьдардаг тул шинжилгээ авах шаардлагагүй гэж үзээд буй. Харин хамт амьдардаггүй, өөр асран хамгаалагчийг дагалдаж Нийслэлээс гарах бол шинжилгээ авна гэж журамд заасан” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button