НИЙГЭМ
Халдвар авснаа мэдсэн даруйдаа ОРГОСОН иргэнийг саатууллаа

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн шинэ коронавирусийн халдвар авснаа мэдсэн дороо гэрээсээ оргон зугтсан байна. Түүнийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилсны дүнд тусгай багаж ашиглан саатуулжээ.
Хүн хоорондын зайг баримтлан, хэрэгтнийг саатуулах уг багажийг халдварын тохиолдол өндөр бүртгэгдсэн орнууд, тэр дундаа БНХАУ-д өргөн хэрэглэдэг.
Тухайн иргэнийг саатуулж, улмаар хамгаалалтын хувцас өмсгөсөн нь гэрэл зурагт буун үлджээ. Түүний эерэг гарсан шинжилгээний хариу түргэвчилсэн тест эсвэл PCR шинжилгээгээр гарсан эсэх нь одоогоор тодорхой биш байна.

Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наад хулгайчаа эмчилгээ хийлгүйгээр тусгаарлачих.Яваандаа хэд хоногийн дараа далд орно биз
Төр засгаас короно вирусын талаар бодит мэдээлэл өгч иргэдийн айдасыг дармаар байх юм. Энэ ханиад нь эдгэрдэг . Жирийн ханиаднаас ялгаатай нь эмчилгээ яаралтай хийлгэхгүй бол хурдан хугацаанд ойр дотны хүмүүст нь халддаг. Мөн эмчилгээг тууштай хийлгэхгүй бол хүндрэл хурдан явагддаг нэг төрлийн ханиад гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Хөл хорио тогтоох нь энэ өвчний гол хамгаалалт гэдгийг иргэд энгийнээр хүлээж авч хэрэгжүүлснээр энэ ханиаднаас сална гэдгийг сайн ойлгуул л даа. Короно туссан хүнийг гэмт хэрэгтэн шиг нууж сүржигнээд байхаар хүн бүр л айдастай болоод байна. Жирийн ханиад ч хатгалгаа болж хүндэрдэг шүү дээ. Короногийн ганц онцлог нь шууд халддагт л байна. Бүгдээрээ хамгаалж чадвал энэ өвчнөөс салж чадна гэдгийг л ойлго. Түүнээс өвдсөн нэгнийгээ үзэн ядаж гадуурхах хэрэггүй. Энэ хандлагаас л болж вирус илэрсэн хүн оргож бараг амиа хорлох гэж байна. Угаасаа тархсан байсан короног эхний өвчтөн Д-гийн хавьтал, шүүхийн үйлчлэгч туслаа гэх мэтээр доод давхрагаруу чихээд байгаа нь иргэдийг эмзэглүүлж байна. Харин ч гаднаас зөөж ирсэн короногоос эмнэлгийн ажилтнууд, Алтанбулагаар оруулж ирсэн тансаг хүнснээс болж жолооч нараар дамжин өвчин дэлгэрсэн шүү. Гаднаас орж ирсэн короногоос халдвар авсан жирийн иргэдээ битгий айлгаж сүрдүүлээд бай. Төрийн өнлөрлөгүүд гэрээсээ хамраа цухуйлгахгүй тансагласан ч короно тусахгүй гэсэн баталгаа хэнд ч байхгүй шүү. Битгий сүржигнэж ард иргэдээ айлгаад бай
Яасан ч арчаагүй юм бэ дээ.Наанадаж өөрийг нь цаанадаж өрөөл бусдыг цар тахалаас хамгаалж байхад өөдгүй л бна даа.Иймэрхүү нөхдүүдээс болж улс даяараа хорионд орж хүнд байдалд орж байна шүү дээ.Хариуцлагыг маш хатуу тооцох хэрэгтэй.
shinjilgee ogson barigdsan ni ene baij. Shinjilgee ogch barigdahvii gj har amia bodoj zugtaj bultaj yavaaa hichneen t1 bgaa bol. Humuus min anhaaral hamgalaltaa buu sulruulj bolgoomjtoi baij geresee buu garch ooroosoo busdad buu itgeh tsag bolj.
sharxadand tusgaral
Иргэн бүрийн ухамсар, хариуцлагаас маш их зүйл хамаарна шүү, хүмүүс ээ. Бидний төлөө мөг олон хүн, маш удаан хугацаанд маш их зардал гаргаж хөдөлмөрлөж байгааг ядахдаа үнэлж цэгнээч дээ. Энэ вирус ил задгай яваад байгаа нь батлагдаж байна шүү!!! Тоглоом биш гэдгийг ойлгох хэрэгтэй ш дээ. Зугтаад хаачихаа мэдэж байгаа юм болов уу? Ёстой сонин араншин гаргадаг нөхөр вэ
Халдвараа эрт илрүүлж хөнхөн дээрээ эмчлүүлээд авахаа Мэддэггүй гэж үү???
Хүний "үнэртэй" байцгаая аа!!!
Ингээд тархвал цөөхөн бид амархаан мөхөж ч мэднэ шүү. Ямар ч л гэсэн хяналтаас гарвал "аюул"д илүү л өртөнө ш дээ. Муу ёрлоогүй шүү. Аргаа бараад л гуйж байна, хүмүүс ээ!!!
Хаха циркийн амьтан сургагчийн багажаар барьсан биш үү
Юугаар яаж барьсан нь чухал биш ээ.Гагцхүү гадуур явж олон хүнд халдвар тараасан буюу тараахаар завдсан нь л сонин байна.Халдвар авснаа мэдсэн бол хамгийн түрүүнд гүйж очих ёстой биш үү,эмнэлэгт.Тиймээс үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэх үндэслэлээр ял оноосон ч болно.
Сумьяабазартай хамт Ч-11 чиглэлийн автобусанд суулгаад шинжилгээ авч байгаа газар хүргээд гадаа зогсоож очерлуулж байгаад хулхи PCR-аар шинжлүүлчмээр гар байна даа.
Нэг мөсөн дуусгачих хэрэгтэй. Хүн хог юмаа.
Geriinhee humuust haldaahgui busad ni hamaagui gej bodood zugtsan aharhan bodoltoi archaagui hun yum shuurhai barisan ni manaihan hir sain ajillaj baigaag haruulj baina. Gaduur garahad ulam l ersdeltei bolj baina gertee baih ni hamgiin ayulgui.