НИЙГЭМ

“Халдвар илэрсэн айлын хүүхдийг гэрээс нь хөөж, цонх руу нь чулуу шидэж байна”

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ тухайн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

"Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт голомт үүссэнтэй холбоотойгоор тухайн голомтот хэсгийг тойрсон гудамжуудад хөл хорио тогтоосон. Хурлаар халдвар аваад эмнэлэгт хэвтэж байгаа иргэний гэрийн хаягийг хэлэхээр над руу залгаж гомдол мэдүүлдэг. Учир нь иргэд энэ айлаас халдвар гарсан гээд хүүхдүүдийг хүртэл амьдарч байсан гэрээс нь хөөж явуулах тохиолдол гарсан. Мөн танайхаас халдвар гарлаа гээд цонх руу чулуу шидэж байна. Бид өвдсөн хүмүүсээ хамгаалах үүрэгтэй. Иймд хөл хорио тогтоосон газрын яг хаанаас нь халдвар илэрснийг дахин дахин хэлэхийг албаны хүмүүсээс шаардахгүй байхыг хүсье. Хэвлэлийнхэн ч гэсэн иргэдийн мэдээллийг болгоомжтой мэдээлэхийг хүсэж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button