Нийгмийн

Дорноговь аймагт очсон оюутны түргэвчилсэн шинжилгээнээс коронавирус илэрчээ

Дорноговь аймагт очсон оюутнаас түргэвчилсэн шинжилгээгээр коронавирус илэрсэн тухай тус аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Амаржаргал хэлжээ.

Тухайн оюутны шинжилгээг баталгаажуулахын тулд PCR-ийн шинжилгээг авсан бөгөөд шинжилгээг ХӨСҮТ рүү илгээсэн байна.

Тус аймагт коронавирусийн 21 тохиолдол бүртгэгдсэн билээ. Иймд батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг илрүүлж, бүгдийг шинжилгээнд хамруулсан байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button