НИЙГЭМ

Л.Халтар: Дарханы замыг 2022 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна

УИХ-ын чуулган үргэлжилж байна. УИХ-ын чуулганаар Зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.

Мөн Зам тээврийн сайд Л.Халтар “Ирэх дөрвөн жил дөрвөн чиглэлд зам барина.

Нэгдүгээрт, аймгийн төвүүдийг нийслэлтэй холбосон замын ажлыг дуусгах. Хоёрдугаарт, Хилийн ачаалал өндөртэй боомтуудыг хатуу хучилттай замаар холбох. Гуравдугаарт, ачлал жуулчлалын бүс нутаг руу чиглэсэн зам барих.

Дөрөвдүгээрт, “Нутгийн зам” буюу эдийн засгийн ач холбогдолтой замуудыг аймагтай холбох. Ийм дөрвөн чиглэлээр ажиллана. Замын өртгийн хувьд нэг км-ийг нь 750 саяас нэг тэрбум төгрөгөөр барьж байгаа. Шинэ нисэх онгоцны буудал руу чиглэсэн 32 км замыг 141 сая ам.доллароор барьсан нь үнэн.

Шар хөтлийн замыг барина гэж яриагүй. Техник, эдийн засгийн үндэслэл яаж харахыг харна. Уг нь Шар хөтлийн замыг барьвал Эрдэнэтийн иргэд Улаанбаатараас 100 км татуу юм билээ.

Дарханы 204.4 км, дөрвөн урсгалтай замыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна. Хүндрэл үүсэх эсэхээс шалтгаална” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-04 18:30

Чи тэр 640 сая төгрөг гүрэн сургуулийн дэмбэрэлдоржтой нийлж хусаад идээд дууссан инег-ын дарга л.бямбасүрэнгийхээ учрыг энэ сард олоорой �######�уулна шүү новшнууд аа

Холбоотой мэдээ

Back to top button