НИЙГЭМ
Дорноговьд очсон оюутны PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

Дорноговь аймагт очсон оюутнаас түргэвчилсэн шинжилгээгээр коронавирус илэрсэн тухай бид өмнө мэдээлсэн.
Тухайн оюутны шинжилгээг баталгаажуулахын тулд PCR-ийн шинжилгээг авсан бөгөөд шинжилгээг ХӨСҮТ рүү илгээн шинжлэхэд хариу сөрөг гарчээ.
Тус аймагт коронавирусийн 21 тохиолдол бүртгэгдсэн билээ. Иймд батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг илрүүлж, бүгдийг шинжилгээнд хамруулсан байна.
О.ЭНЭРЭЛ