Нийгмийн

QR кодыг хуурамчаар үйлдвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Гамшгийн үеийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл бүхий QR кодийг хуурамчаар үйлдсэн, тэр нь тогтоогдсон асуудлууд сүүлийн өдрүүдэд нилээдгүй гарч байна.

Жишээлбэл 1278УНУ дугаарын зөвшөөрлийг засварлан 9129АРА болгож замын хөдөлгөөнд оролцож байсныг тогтоон харьяа дүүргийн Цагдаагийн газарт шилжүүллээ. Энэ мэтчилэн бичиг баримтыг тусгай зөвшөөрөл, эрх олгосон маягт, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн бол Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар шийтгэх зохицуулалт байдаг.

Тиймээс та бүхэн хөл хориотой энэ үеүдэд зөвшөөрөлгүй бол ийм хууль бус үйлдэл гаргалгүй, гэртээ өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалах хэрэгтэйг сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button