ШУУРХАЙ: Төрийн ордонд эерэг тохиолдол илэрч, хорио тогтоолоо

Төрийн ордны зүүн жигүүрт 3 цагийн хөл хорио тогтоожээ. Учир нь тус жигүүрийн хоёр давхрын нэгэн ажилтнаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймд Төрийн ордны зүүн жигүүрийг өрөө өрөөнд нь түр тусгаарлах арга хэмжээг аваад байгаа аж.
Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан тохиолдлыг ХӨСҮТ-д РСR шинжилгээ хийлгэхээр шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Өнөөдөр 17:00 цагаас УОК хуралдахаар тов зарлаад байсан ч Төрийн ордонд хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоов.
Шинжилгээний хариу гурван цагийн дараа гарах бөгөөд түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан тохиолдол нь сантехникийн албаны ажилтан байсан гэх мэдээлэл байна. Одоогоор Төрийн ордон руу нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн зогсоогоод байгаа аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zygere zyger. tusgairlasan ge bizde koronatai shijigtei hymyse . 1 eswel ordnihon shinjilgeend hamragdaagyi um u haashaanii