НИЙГЭМ

Шинжилгээнийхээ хариуг хүлээн, автобусанд хоносон Архангайн иргэд хувинд бие засчээ

Коронавирусийн халдвар бүртгэгдэн, хөл хорио тогтоогоод буй Архангай аймгаас ирсэн иргэдийг нийслэл рүү оруулалгүй, 22-ын товчоон дээр хонуулсан, бие нь муудсан иргэнд шуурхай тусламж үзүүлээгүйн улмаас нэг иргэн нас барсан билээ.

Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хүний амь хохирсны дараа гэнэт ухаан орсон мэт Архангайгаас ирсэн иргэдийг Улаанбаатар руу өчигдөр үдээс хойш нэвтрүүлсэн.

Архангайгаас ирсэн иргэдээс PCR шинжилгээ нэхэн, уржигдар 22-ын товчоон дээр хонуулсан. Иргэд шинжилгээнийхээ хариуг гартал машиндаа шөнөжин сууж, зөвхөн гарсных нь дараа л гадагшаа гарахыг зөвшөөрсөн гэнэ.

Орон нутгаас автобусаар зорчин ирсэн иргэдийн шинжилгээний хариуг гартал буулгаагүй . Улмаар Архангай аймгаас ирсэн 41 зорчигч автобусанд хонож, зарим нь аргагүйн эрхэнд хувинд бие засчээ.

Хэдийгээр халдвар, хамгааллын дэглэмийг ягштал баримтлан, шинжилгээний хариуг нь харгалзах чухал ч УОК, Засгийн газрын уялдаагүй шийдвэрийн горыг иргэд амсан, эрхийг нь бүдүүлгээр зөрчих учиргүй.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button