Нийгэм мэдээ
Архангай аймаг 572 саяар бугын аж ахуй байгуулна
Архангай аймаг Бугын аж ахуй байгуулахаар 572,336,800 /Таван зуун далан хоёр сая гурван зуун гучин зургаан мянга найман зуун/ төгрөгийн тендер зарлажээ. Энэхүү тендерийн төсвийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын газраас санхүүжүүлж байна.
Тус тендерийн материалыг энэ сарын 20-ны өдөр хүртэл хүлээн авахаар зарлажээ.
Тендерийн материалтай танилцвал,
- Үйлчилгээний ажилд: 80 халиун буга барих ажил, бугын аж ахуйтай холбоотой багаж хэрэгсэл
- Барилга байгууламж, дэд бүтцийн хүрээнд: Гадна хашаа, тэжээлийн байр, цусан эвэр тайрах байр гэх мэт бүтээн байгуулалт хийхээр тусгажээ.
Тендертэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.