Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖЛАГА: Нийлэг уутны хэрэглээг хязгаарласан ч ХЭРЭГЖИЛТ МУУ БАЙНА

 Өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй орон нийлэг уутны хэрэглээг хязгаарлаад байна. Тухайлбал, Африкийн 15 улсад нийлэг уутыг хориглож, татварын бодлого үйлчилж байгаа бол хамгийн сүүлд Кени улс нийлэг уут импортлох болон бусад тохиолдолд 40 мянган ам.доллароор торгох,  дөрвөн жил хорих хууль баталжээ.

Харин манай улсад Гялгар уутыг хилээр оруулж ирэх, худалдаа, үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон Засгийн газрын 189-р тогтоол гуравдугаар сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхлэхээр болсон. 

Уг шийдвэр яг бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байгаа, иргэдэд учирч буй хүндрэл бэрхшээл, худалдаа эрхлэгчдийн байр суурийг нэгтгэн, дараах байдлаар сурвалжлага бэлтгэлээ.

НЭГ: ТОМООХОН СУПЕРМАРКЕТУУД БОЛОН ЖИЖИГ ДЭЛГҮҮРҮҮД ТОРНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ХЭРХЭН ЗОХИЦУУЛАВ

                         ОРГИЛ:Оффисоос тодорхой шийдвэр, мэдээлэл бидэнд өгөөгүй

Тусгаар тогтнолын ордонд байрлах Оргил супермаркетын зохион байгуулагчдаас нийлэг уутны хувьд тэдний сүлжээ дэлгүүрүүд ямар байр суурьтай ажиллаж байгааг лавласан юм. 

-Та бүхэн нийлэг уутны хэрэглээг хязгаарлах талаар мэдээлэлтэй байна уу?

-Үгүй, төвөөс ингэ тэг гэж захирамж, мэдэгдэл ирүүлээгүй . “Encanto town”-ы төв оффисоос энэ талаар асуусан нь зохимжтой байх.

-Засгийн газрын тогтоолд, 0,035 мм буюу түүнээс нимгэн нэг удаагийн гялгар уутыг хориглосон. Гэвч энд жижиглэнгээр худалдаалдаг хүнсний ногоо, өндөг зэргийг нийлэг уутанд худалдаалж байгаа харагдлаа...?

-Жижиглэн, хүнсний бүтээгдэхүүний хувьд манайд түрээсээр бараа бүтээгдэxүүнээ борлуулдаг хувь хүн, байгууллагууд байгаа. Тэд өөрсдийнхөө бараа бүтээгдэxүүнийг борлуулах уутны хамтаар манайд өгдөг. Манайх үүнийг нь л цааш худалдаалдаг. Хэрвээ түрээсийн байгууллагууд цаасан ууттай өгвөл тухайн уутанд нь савлаад худалдана шүү дээ.

-Түрээсийн байгууллагаас бусдаар уутны хэрэглээг хязгаарласан гэж ойлгож болох уу? Иргэдийн хэлж заншсанаар “зуугийн тор”-ыг худалдаалахгүй байгаа гэсэн үг үү?

-Зуугийн торыг худалдаанаас халаагүй, гэхдээ бид иргэдэд санал болгохгүй байгаа. Үнэхээр уут, тор байхгүй,  авъя гэвэл өгөхөөс өөр аргагүй, ямар тэврээд гар гэлтэй нь биш. Мөн ихэнх худалдан авагчид хайрцаганд бараа бүтээгдэхүүнээ авч байгаа.

-Даавуун торны тухайд?

-Манайд даавуун тор худалдаалж байгаа. Том , цахилгаантай даавуун тор 2800 төгрөг гэж байгаа. Төвөөс ямар шийдвэр гаргаж, юу гэж ярилцаж байгааг бид мэдэхгүй байна. Тодорхой мэдээлэл өгвөл бид шийдвэрийг дагана.

НОМИН: Бид стандартад нийцсэн тор удалдаандаа ашиглаж байгаа

Харин 11-р хороололд орших Номин супермаркетаас одоо нийлэг уут борлуулж байгаа талаар лавлахад тус салбарыг хариуцсан менежер “Бид стандартад нийцсэн, зөвшөөрөлтэй, гэрчилгээтэй уут, торыг худалдаандаа ашиглаж байгаа. Бусад лангуу түрээслэгчид өөрсдийн бүтээгдэхүүний цуг гялгар уутаа өгсөн. Өөрсдийн бүтээгдэхүүндээ шаардлагад нийцсэн тасалдаг уут, том торыг худалдаалж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хэд хоногоос ирээд шинжилгээний бичиг, уутны зураг гэх мэтийг аваад явж болно” гэлээ.

ТАНЫ ДЭЛГҮҮР: Цаасан уут худалдаалах сонирхолтой байгаа ч  мэдээлэл алга

11-р хороололд орших “Таны дэлгүүр”-ийн нөхцөл байдалтай танилцахад, мини маркетын менежер Б.Нандинцэцэг нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тухай мэдээлэл хомс байгаагаа илэрхийлж биднээс энэ талын мэдээлэл хүссэн юм.

-Танай дэлгүүр Худалдаанаас нийлэг уутыг хасаагүй харагдлаа.

-Улаан, цэнхэр алгуудыг хориглоод, бусдыг нь ашиглаж болох юм биш үү?

-0,035 мм буюу түүнээс нимгэн нэг удаагийн гялгар уутыг хориглосон байгаа.

-Гялгар уутыг хэрэглээнээс хасчихвал бид бууз баншаа хийж худалдаалах боломжгүй болчхоод байгаа юм л даа.  Бид ногоо, бууз баншаа цаасан уутанд хийж худалдаалах сонирхолтой байгаа ч огт мэдэхгүй, энэ уут торны талаар ойлгохгүй л байгаа.

-Танайх уут, торны нөөцөө дуустал худалдаалах уу?

-Үгүй, Хүмүүс уурлаад, нэхэхээр л уут, тороо өгч байгаа. Цаасан тор бэлэн байвал бид ашиглах сонирхолтой байгаа. 

ХОЁР: ЦААСАН УУТ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЮУ ЯРИВ

-ЦААСАН БОЛОН ДААВУУН УУТНЫ ЗАХИАЛАГЧ ХОМС БАЙНА-

Цаасан сав баглаа, боодол даавуун уут үйлдвэрлэдэг байгууллагуудтай холбогдоход сонирхож байгаа хүмүүс байгаа ч төдийлөн захиалахгүй байгааг дурдсан юм.

Цаасан уут, сав баглаа боодол, лааны захиалга авдаг “Quarts Candle” цеxийн ажилтан, “Манайхаар цаасан уутыг асууж сурагладаг ч яг захиалга өгч байгаа хүн, аж ахуй нэгж байгууллагууд одоогоор байхгүй. Цаасан уутны хувьд хэмжээнээсээ хамаараад үнэ нь тогтоогдоно. Захиалгууд долоо хоногийн дотор гарна” гэв

О.ЭНХБАЯР: Манай 1200 төгрөгийн уут гадуур 5000-аар зарагдаж байсан

/Идэр Ивээлт ХХК-ийн зөвлөх/

Нийлэг уутны хэрэглээг хорихоос ч  өмнө үйл ажиллагаа явуулж эхэлсэн УУТ.МН сайтыг эзэмшигч “Идэр Ивээлт” ХХК-ийг бид зорилоо. Уг компани нь нийлэг уутны хэрэглээг хорьж байгаатай холбогдуулан даавуун уутыг маш хямд өртөгтэйгөөр, хурдан шуурхай гаргана гэж мэдээлсэн учир бид сурвалжилсан юм.

-Танайх зөвхөн цаасан уут биш даавуун уут үйлдвэрлэдгээрээ давуу талтай юм байна шүү дээ.

-Манайх урьд нь нийлэг уутыг урдаас захиалан борлуулдаг байсан ч үүнийг хэрэглээнээс халсантай холбогдуулан өөрсдөө эх орондоо үйлдвэрлэхийг эрмэлзэж, цаасан уут болон даавуун торыг олон төрлөөр гаргаж байгаа. 

-Зарим иргэдийн хувьд даавуун торыг ашиглахад хэтэрхий өндөр өртөгтэй байна гэж байсан. Үнийн хувьд ямар байна вэ?

-Тэгэлгүй яах вэ, хүмүүс тэр болгон 2000, 3000 төгрөгөөр даавуун тор авч чадахгүй шүү дээ. Тиймээс хэмжээний хувьд бидний хэлж заншсанаар алаг уут болон шар торыг орлоx, “капрон” материалтай уутыг үйлдвэрлэж байна. Үнийн хувьд их боломжийн, хэмжээнээсээ хамаараад 250-350 төгрөг гэж байгаа.

Харин цэвэр даавуун торны хувьд дээд талын үнэ гэхэд л заxиалагчийн хүссэн лого болон хэвлэлтийн зураг, бичиг нь ороод 3500 төгрөгөөр гарч байгаа.

-Цаасан уутны хувьд?

-Ирэх долоо хоногоос бид жижиглэнгийн бүтээгдэхүүн агуулах боломжтой цаасан уутыг үйлдвэрлэxээр ажиллаж байгаа. Үнэ тогтоогдоогүй ч бид аль болох хямд үнийг санал болгоно.

-Аж ахуй нэгж байгууллагууд захиалж байна уу?

-Одоогоор бид “Гацуурт” ХХК-ийн бүхэл үрийн гурилын баглааг хийж байгаа. Эхний захиалгыг нь нийлүүлчихсэн, дараагийн үйлдвэрлэл нь явагдаж байна. Аж ахуй нэгж байгууллагууд нийлэг уутыг халчихлаа, хэрэглүүлэхгүй гэж байна гээд шуугиад байгаа. Гэсэн ч худалдаачид даавуун болон цаасан уутны мэдээлэлгүй, энэ талаар судлахгүй байна. Жишээ нь, манайхаас 1200 төгрөгөөр авсан уутыг цаашаа 5000 төгрөгөөр худалдаалж байх. Худалдаачид маань май үүнийг аваарай гээд санал болгохгүй л бол судлахгүй, зүгээр л суугаад байх шиг байна.

-Захиалга хэд хоногт гардаг вэ?

-Манай захиалга гурав хоногт багтаж гардаг. Заавал олон тоогоор биш 100, 200 ширхэг байсан ч захиалга авч, яаралтай гаргаж өгдөг. Харин урд хөршөөс заxиалвал хэдэн мянган ширхгээр авч байж, хоёроос гурван долоо хоногт гаргаж өгдөг шүү дээ. Аль болох хялбар хурдан, бас өөрсдөө хийж, үйлдвэрлэхийг эрмэлзэж байна.

 ГУРАВ: ИРГЭД ЯМАР БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЭВ

ИРГЭН: Гялгар уутнаас татгалз гэчихээд юугаар орлуулах талаар мэдээлэл өгөөгүй

Иргэдийн хувьд мөн л мэдээлэл хомс учир төөрөгдөлд ороод байгаагаа учирлалаа.  Хэрэглээнд өргөнөөр нэвтэрвэл ашиглахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн хэдий ч даавуун болон цаасан тор үнийн хувьд өртөг ихтэй байгааг онцлов.

-Нийлэг уутны хэрэглээг хязгаарласан талаар мэдээлэлтэй байгаа юу? Хэрэглээндээ ашиглаж байна уу?

-ИРГЭН Д /62настай/: Эмээ нь өөрөө цүнхэндээ оёсон даавуун тортойгоо явдаг. Ганц нэг том дэлгүүрүүдэд байгаа даавуун торыг асуухад үнэтэй л сонсогдсон доо. Сая энэ дэлгүүрээс нэг кг элсэн чихэр, хэдэн ширхэг сонгино авлаа, өнөө гялгар уутанд л хийгээд өгч байна шүү дээ. Оюутнууд урд байдаг хоолны газраас гялгар уутанд пирошки, ороомог хийчиxсэн авч яваа л харагддаг. Эрүүл ахуйгаа бодсон ч цаасан уутанд хийгээд өгвөл сайн л байна.

ИРГЭН С /20 настай, эм/:Юу ч гэсэн хогийн хар уутыг ашиглаж болно гэх шиг болсон. Сургуулийн буфетэд зардаг тахиан махан хуймаг цаасан ууттай болчихсон байсан, бусдаар сайн мэдэхгүй байна. Гялгар уутнаас татгалз гэчихээд юугаар орлуулах талаар мэдээлэл өгөөгүй шүү дээ. 

ИРГЭН Э /35настай/: Би мэдэхгүй ээ. Эхнэр л хүнс ногоогоо цуглуулдаг даа. Цаxим ертөнцөөр тийм юм яваад л байсан. Алийг нь хэрэглэж болох, болохгүйг мэдээгүй л байна.

Түүнчлэн  хошин урлагийн Stand-up төрлийг монголд дэлгэрүүлж буй “UB Comedy” клубийн гишүүн Хану буюу Ч.Хантүмэн даавуун тор болон цаасан уут ашиглаxыг уриалж, #belikehanu гэх “Хаштаг” ашиглан өөрийн цахим хуудаснаа эерэг хандлагыг бий болгоод байна. 

ДӨРӨВ: ТӨРӨӨС ЯГ ЯМАР ШИЙДВЭР ГАРСАН БЭ

Тогтоолыг хэрэгжүүлээгүй тохиолдолд 3 сая хүртэлх төгрөгөөр торгоно

БОАЖЯ-наас энэ талаар тодруулахад 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг уут үйлдвэрлэгч, импортлогчид болон томоохон супер маркетуудын төлөөлөлтэй уулзан, дахин ашиглах боломжтой сав баглаа боодлыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байгаа тухай мэдэгдлээ.

Түүнчлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналтын байцаагч нар газар дээр нь хянан ажиллаж байгаа гэсэн юм. Тогтоолыг хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу хувь хүнийг 300 нэгж, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 300 мянгаас 3 сая хүртэлх төгрөгөөр торгох юм байна. БОАЖЯ-наас хориглож буй уутны жагсаалтыг хүргэж байна.

Байгаль, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн болох даавуун уут, цаасан торыг хүнсний бүтээгдэхүүний савлагаанд өргөнөөр хэрэглэх нь эрүүл ахуйн төдийгүй эдийн засгийн ач холбогдолтой хэдий ч иргэд, аж ахуй нэгж байгууллагууд энэ талаар мэдээлэл хомс учир шинээр үйлчилгээндээ нэвтрүүлж амжаагүй байна.

Хэрэглээнд нэвтрүүлэх хамгийн том хэмжээстэй бор цаасан уутыг ОХУ-аас 100, БНХАУ-аас 120 төгрөгөөр импортоор оруулж зах зээлд гаргах боломжтой аж. Мөн  Хараагүйчүүдийн нийгэмлэг “ДААВУУН УУТ” үйлдвэрлэж, 800-6000 төгрөгөөр борлуулах талаар бид бүxэн мэдээлсэн билээ.  Ийм торыг нэг өрх бүтэн жил хагас хэрэглэх бүрэн боломжтой аж.

Э.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-19 22:45

Amoxicillin Clavulanate Potassium Suspension 600 5ml Viagra Versand Rezeptfrei Get Tadalifil [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Secu

LesOrdiff
LesOrdiff
2020-01-30 17:34

Propecia Linea [url=http://cheapcialisir.com]cialis cheapest online prices[/url] Robaxin Cialis Buying Isotretinoin

LesOrdiff
LesOrdiff
2020-02-08 18:08

Risks Generic Brands Viagra http://cheapcialisir.com - Cialis Amoxicillin Ttc Cialis Levitra Next Day Delivery

MatFuse
MatFuse
2020-02-08 22:03

Generic Clobetasol Eczema No Prior Script http://cheapcialisir.com - cialis 5mg Arrow Roxithromycin Cialis Viagra Significado

LesOrdiff
LesOrdiff
2020-02-10 08:16

Medication Similar To Advair http://viacialisns.com/# - Buy Cialis Amoxicillin Patient Insert Cialis Viagra En La Farmacia Sin Receta

Холбоотой мэдээ

Back to top button