Сурвалжилга, Нийтлэл

Төлбөрөө уйгагүй нэхдэг Юнивишнд хэрэглэгчид гомдолтой байна

IPTV үйлчилгээнд монополи болж чадсан Юнивишн компаниийн талаар сүүлийн үед хэрэглэгчдийн гомдол тасрахгүй болсон. Өнгөрсөн сард нэгэн хэрэглэгч өөрийн твиттер хуудаснаа “Юнивишн төлбөр нэмсэн тухайгаа Зууны мэдээ сонинд нийтэлж анхааруулсан гэх шиг. Төлбөрийн нэхэмжлэлээ уйгайгүй илгээдэг” хэмээн жиргэсэн байв. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр энэ тухай сурвалжилсан мэдээлэл гарсан. Тухайлбал,“Хоёр жилийн өмнө хэрэглэгчээсээ зөвшөөрөл авалгүй илүү мөнгө төлүүлсэн” гэх мэдээлэл мэдээ.мн сайтад гарсан. 

-ТӨЛБӨРИЙН НЭМЭХЖЛЭХЭЭС БУСАД МЭДЭЭЛЭЛ ТАНЫ УТАС УНТРААЛТТАЙ БАЙСАН БОЛ ДАХИН ОЧИХ БОЛОМЖГҮЙ-

Сонирхолтой нь, Юнивишн төлбөрийн мэдээллээ и-мэйл хаяг, утсаар олон удаагийн давтамжтай илгээдэг мөртлөө төлбөр нэмэгдэж үйлчилгээнүүд өөрчлөгдөж байгаа талаар хэрэглэгчдэд албан ёсоор утсаар мэдээлэл өгч байгаагүй. Жишээлбэл, ойрын хугацаанд гарсан хоёр үйлчилгээг авч үзье.

НЭГДҮГЭЭРТ, Юнивишн GG оноо U-point болж өөрчлөгдснийг одоо ч хүмүүс мэдэхгүй байна. Нэгэн хэрэглэгчид нэгдүгээр сард Юнивишнээс "GG оноогоо дурын юнителийн дугаарт шилжүүлэн авна уу" хэмээн мессеж иржээ. Ирсэн мессежийн дагуу GG оноогоо юнителийн дугаарт илгээсэн ч ирсэнгүй.

Гайхсан хэрэглэгч чатбот болон лавлах утсаар лавлахад GG оноо нь хэд байсан бэ гэж асууснаас өөрөөр хариулт өгөлгүй сураг алдарчээ. Харин бид мэдээллийн мөрөөр GG хэрхэн U-point болсон талаар лавлахад "Нэгдүгээр сарын эхнээс ийм үйлчилгээтэй болсон бөгөөд бид албан ёсны пэйж хуудас, промо сувгаар мэдээлсэн" гэв.

Гэвч Фэйсбүүк хуудаснаа “Шидэт дэлгэц” уралдааны азтангуудаас өөрийг мэдээлээгүй нь содон. Үнэхээр тэд мэдээлсэн гэж үү?

Мөн U-point оноог телевизээс шалгах боломжгүй зөвхөн тусгай дугаарт л илгээж байж шалгаж болно. Та карт авч байж ашиглах боломжтой гэсэн үг. Юнивишнийн төлбөр төлөлтийн 3% U-point  болж орно. Нэг оноо нэг төгрөгтэй тэнцэнэ гэв. Энэ талаар мэдээллийг оны өмнө мэдээлсэн, бүх хэрэглэгчдэд мессеж илгээсэн. Хэрэв таны утас унтраалттай байсан бол дахин очих боломжгүй гэлээ.

ХОЁРДУГААРТ, 2019.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Нөхөж, ухраах” үйлчилгээ нэгтгэсэн талаарх мэдээлэл. “Нөхөж, ухраах” үйлчилгээ 1500 төгрөгийн үнэтэй байсан бол 2019 оны эхнээс эхэлж нэгдсэн нэг үйлчилгээ гэх нэрээр 3000 төгрөг болжээ.

Мөн л өнөөх промо суваг, албан ёсны пэйж хуудсаараа мэдээлсэн ч хэрэглэгчид үл үзсэн хэвээр. “Нөхөж, ухраах үйлчилгээ гурвалсан үйлчилгээний хамгийн бага багц болон дан IPTV хэрэглэдэг үйлчүүлэгчид төлбөртэй бөгөөд төлбөр нь өөр өөр. Дан IPTV хэрэглэгч 5000 төгрөгөөр хэрэглэх аж.

Энэ мэт хэрэглэгчдийн нэмэхжлэлийн мэдээллийг уйгагүй явуулдаг Юнивишн компанийн үйлчилгээний өөрчлөлт яагаад үл үзэгдчихдэг нь сонин. Тэд лавлах утасныхаа санал годмлыг хүлээн авдаг ч тэр бүр шийдэж чаддагүй. Мөн хэрэглэгчдийнхээ санал гомдол болон ажилтныхаа соёлыг шалгах гэж бичлэг хийдэг хэрнээ хэрэгтэй цагт нь ашигласангүй.  Өөрсдөд нь хохиролтой үед ямар ч гомдол ирээгүй гэж нуув.

Хэрэглэгчдэд өгсөн мэдээллээр “Зууны мэдээ” сонинд мэдээлсэн гэж байгаа ч дахин лавлахад бид “Өдрийн сонин”-д нийтэлсэн гэх хоёр өөр мэдээлэл өгч байгаа нь сонирхолтой.

-БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОХДОО АЛЬ ҮНЭТЭЙГ НЬ ТУЛГАДАГ-

Хоёр жилийн өмнө байгууллагын үйлчилгээг авсан нэгэн хэрэглэгч бидэнд мэдээлэл өгсөн юм. Шинээр үйлчилгээ авах гэтэл сардаа 100 мянган төгрөгийн багцыг санал болгож, шинээр хэрэглэгч болж байгаа учир таньд төхөөрөмжөө үнэгүй өгье гэх мэтээр сэнхрүүлж байв.

Гэвч тухайн байгууллага хоёр гуравхан компьютерийг тогтмол бус ашиглах байсан учир сайн судалтал “HOME OFFICE” үйлчилгээ байдаг үнийн хувьд бараг энгийн хэрэглэгчтэй адилхан болохыг нь мэдэж авчээ. Үүний дагуу байгууллагын ажилтантай холбогдоход үнэхээр тийм үйлчилгээ байгаа авч болно гэх мэдээллийг өгчээ. Энэ мэт тэд аль болох хэрэглэгчидээ хэмлэхээ л урьдаа тавьдаг бололтой.

-МЭДЛЭГ НЬ ХОМС ИРГЭДИЙНХЭЭ ХАЛААСЫГ БАГА БАГААР ТАНАЖ АМТАШСАН ОВЖИН ЮНИВИШН-

IPTV үйлчилгээнд монопол болж чадсан юнивишн компани үйлчилгээндээ анхаархаасаа илүү хэрэглэгчдээс авах төлбөрийг урьтал болгодог. Хэрэглэгчдийн санал гомдолд өнөөх л “Төхөөрөмжөө асаагаад унтраана уу”, “Бид эргээд холбогдоно” гэх мэдээллээр амыг нь тагласаар. Бид анхандаа HBO-ийн сувгуудыг төлбөр төлөлгүй үздэг байсан. Эцэстээ төлбөр төлөхөөс гадна цувралуудыг нь ч мөн адил мөнгө төлж үздэг болов.

Ер нь ювишивнийн гадаад сувгууд дэлхийд үнэгүй гардаг ихэнх сувгуудаар дүүрсэн. Гэвч бид үүнийг мэдэлгүй мөнгө төлж үзэх болсон нь харамсалтай. Иргэд бид мөнгө төлж л үзэж байгаа л бол дэлхийд ч тийм жишигтэй суваг байх гэж боддог. Гэтэл мэдлэг нь хомс иргэдийнхээ халаасыг бага багаар танаж амташсан овжин бас зальтай Юнивишн.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button