Нийгмийн

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хөл хориог гурав хоногоор сунгалаа

Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж, хөл хориог гурав хоногоор буюу арванхоёрдугаар сарын 14-ний 06.00 цаг болгож, хойшлуулсан байна. Захирамжид “2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгах тухай А/857 тоот захирамжаар Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт бүх төрлийн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсоосон горимыг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд үргэжлүүлэх буюу хатуу хөл хорионы дэглэмийг 3 хоногоор сунгалаа” гэжээ.

131079645_1891735507683255_3778520194571546522_o
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button