НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

МСНЭ: Сэтгүүлчид гэлтгүй гурван сая иргэдийн үг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилж байна

Хууль зүй Дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар сэтгүүлчдийг яллах заалт оруулах гэж байгааг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс эсэргүүцэж байна. Тус эвлэлийн зүгээс дараах тайлбарыг өглөө.

"Сэтгүүлч нэр бүхий хүмүүсийг баримт, нотолгоогүйгээр ор үндэслэлгүй гүтгэхгүй. Тэрчлэн ор байхгүй баримтыг зохиож, хүний нэр төрд халддаг тохиолдол мэргэжлийн редакцид харьцангуй бага. Монголд төдийгүй дэлхий нийтээр хуурамч мэдээлэл түгээхээс зайлсхийдэг. Гэтэл бүгдийг хавтгайруулаад сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгээд байгаа нь маш харамсалтай байна. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь үгээ, үзэл бодлоо илэрхийлэх суурь эрх чөлөө юм. Шүүмжлэлээ илэрхийлэх эрх чөлөөг ч мөн хааж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button