НИЙГЭМ

Л.Амбасэлмаа: ХӨСҮТ-д бүхэлд нь хөл хорио тогтоогоогүй

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээллээ өгч байна. Үүгээр өнгөрсөн 24 цагийн дотор манай улсад халдварын нэг тохиолдол бүртгэгсдэн нь ХӨСҮТ-ийн сувилагч ажээ. Харин бусад голомтот халдваруудын тохиолдол нэмэгдээгүй сайн мэдээтэй байна.

Энэ үеэр сэтгүүлчид зарим зүйлсийг тодрууллаа.

-ХӨСҮТ-д бүхэлд нь хөл хорио тогтоосон гэдэг мэдээлэл байсан. Олон эмч, сувилагчдаас нь халдвар илэрч байгаа. Иймд ХӨСҮТ дотроо алдсан халдварын тохиолдлыг нууж байна уу гэх хардлага ч төрж байна. Энэ тал дээр тайлбар өгнө үү?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Халдварт өвчнийг нуух тусам улам гаардаг учир бид аль болох ил мэдээлэхийг хичээдэг, нуух шаардлага байхгүй. Эмч, сувилагч нар халдвар авч байна, энэ бол дэлхий дахинд тохиолддог асуудал. Гэхдээ бид тандалт судалгааг сайтар хийж, хяналтад барьж байна. ХӨСҮТ-д бүхэлд нь хөл хорио тогтоосон зүйл байхгүй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button