НИЙГЭМ
“Цэргийн эмнэлгийн нэг сувилагч халдвар авсан, голомтуудын тохиолдол нэмэгдээгүй”

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр нийт 14987 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд нэг хүнд коронавирус илэрсэн. Энэ хүн бол Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байсан сувилагч. Ажиллаж дуусаад ажиглалтад тусгаарлагдаж байхад нь халдвар илэрсэн.
Харин улсын хэмжээн дэх коронавирусийн голомтуудад халдвар нэмж бүртгэгдээгүй байна. Ингээд хүн ам дундаас бүртгэсэн халдварын тохиолдол 454, гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тоотой нийлээд 907 байна. Эдгээрээс 384 нь эдгэрч, эмнэлгээс гарсан” гэлээ.
Голомтуудаас бүртгэгдсэн халдварын тоонуудыг танилцуулбал:
- Улаанбаатар 138
- Сэлэнгэ 208
- Дархан-Уул 45
- Орхон 25
- Архангай гурав
- Говьсүмбэр дөрөв
- Дорноговь 31
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.