НИЙГЭМУЛС ТӨР

Х.Нямбаатар: Хэвлэлийнхэн алдаагаа зөвшөөрвөл Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагагүй

Дөнгөж жилийн өмнө Зөрчлийн хуульд байсан “гүтгэх” заалтыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуулийн 13.14 буюу “Худал мэдээлэл тараах” заалтад дахин өөрчлөлт хийх төсөл боловсруулжээ.
Ингэхдээ ялын хэмжээг нэмэгдүүлээд зогсохгүй, зөвхөн сэтгүүлч гэхгүй жирийн иргэд ч нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэх боломжийг боомилж, таван жил хүртэлх ял төлөвлөсөн талаар шүүмжлэл өрнөөд байна.

Тиймээс МСНЭ-ийн гүйцэтгэх захирал З.Боргилмаа нарын хүмүүс Эрүүгийн хуулийн 13,14 дэх заалтыг эсэргүүцэж, шаардлага хүргүүлэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг яаралтай хэлэлцүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яам ажиллаж байгаа. Энэ хуулиар Хэвлэлийн зөвлөл гэсэн бие даасан байгууллага ажиллана.
Бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсонтой холбоотой бүх гомдлыг хэвлэлийн зөвлөл шийднэ. Тухайн редакц болон хэвлэн нийтлэгчийг залруулга гаргахыг шаардсан шийдвэр гаргана. Биелүүлээгүй тохиолдолд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээнэ. Алдаа оноотой мэдээллээ хүлээн зөвшөөрөөд залруулга гаргавал тэгээд асуудал дуусгавар болно.

Хууль зүй, дотоод хэргийн яамны сайт дээр Эрүүгийн болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд саналууд авах гэж байгаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн агуулгыг илүү өргөтгөж томьёолно гэсэн бодолтой ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэгт зөвхөн редакцтай байгууллагыг томьёолох нь явцуу юм. Хүн бүр ютубер, фэйсбүүк, твиттер хэрэглэгч боллоо. Энэ хүмүүс хэвлэл мэдээллийн байгууллагын эгнээнд нэгдэж оръё гэсэн хүсэлтийг хүлээж авч өргөтгөсөн хурлаас Хэвлэлийн зөвлөл болгоё. Ингээд хараат бус, улс төрөө хараат бус ажиллах эрх зүйн зохицуулалт бий болгохоор ажиллаж байна.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль батлагдаад, Хэвлэлийн зөвлөл байгуулагдаад түүний шаардлагыг биелүүлэхгүй бол дээрх хариуцлагыг хүлээнэ. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлсэн, хүүхдийн эрхийг зөрчсөн, нийтэд айдас түгшүүр төрүүлсэн, эмх замбараагүй байдалд уриалан дуудсан асуудалд хариуцлага ярина. Албан ёсны редакцтай газруудад хэвлэлийн зөвлөл нь хариуцлага хүлээлгэнэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-12-14 11:10

Больж үз, хая наадахаа. Хүрэлсүх Хадг�##�амж банкийг дампууруулсан, 17 тэрбум төгрөгөөр казинодсон гэвэл гүтгэлэг үү. Биш бол хариуцлага хүлээх л ёстой ш дээ.

Зочин
Зочин
2020-12-14 11:30

Нэр усгүй гүтгэлэг бичдэг газрууд байна.Ж:нь нэр усаа тавьдаггүй зүгээр "ЭРЭН СУРВАЛЖЛАХ НЭГДЭЛ" гэх мэт эзэнгүй худ�##� мэдээлэл гардаг Үүнийг л болих хэрэгтэй.Түүнээс биш ард түмэн сэтгүүлчдийнхээ ам барина гэвэл худлаа шүү.Бид коммунизм гэх нийгэмд үг хэлэх эрхгүйгээр харсаар байж 40мянган.иргэнээ хэлмэгдүүлсэн ээ санаж.байх ёстой.Тусгаар тогтол ,улс орны төлөө хязгаар тогтооно уу гэхээс ,дээдэс үйлчилдэг хууль батлах хэрэггүй.Эрх мэдэлтэй том �##�бан туша�##�тан хуульд нөлөөлөөд гүтгэсэн байна гэсэн шийдвэр гаргав�##� хэлмэгдүүлэлт болно шүү.Чамайг хэдэн үеэр чинь хашраана шүү.

Zochin
Zochin
2020-12-14 12:34
Reply to  Зочин

Er n gutgeh dorommjiloh daramtlah gesen huuli batlagdval Nymbaatar ooroo hamgiin ekhnii hun boloh bhaa uchir n ooroo huuliar ard tumen 4dehi zasaglalaa daramtlaad bgaa yum bus uu

Сүнжидмаа
Сүнжидмаа
2020-12-14 14:30

Хуулийн за�##�т үйлчилдэг хэрэгждэг байх учиртай. Надад тохиолдсон бодит жишээ баримт байна. Намайг Гүтгэж доромжилсон худ�##� мэдээлэл олон нийтэд тараасан яамны даргын т�##�аар баримтыг цагдаа прокурор нь нотлоод байгаа ч хариуцлагыг нь тооцох шийдвэр гаргахгүй хэргийг хаахаар сан�##� гаргачих юм. Үр дагавар нь нийгэмд маш их хортой байна хувь хүнийхээ хувьд ч төрийн �##�бан хаагчийн хувьд ч хохирч байна. Энэ асуудлыг би бодитоор өөрт тохиолдсон кэйс дээрээ хэвлэл мэдээллийнхэнтэй нэгдэж яг ямар асуудлыг Эрүүгийн хуулийн 13. 14 за�##�таар худ�##� мэдээлэл тараах гэж үзэхийн бэ гэдгийг хуулийн хүрээнд үр дагаварыг яримаар байна.
Хөдөлмөрлөх эрхээ хамгийн их зөрчүүлж байгаа т�##�аар мөн өөрийн �##�быг шударга нэр төртэй ажиллахыг хүссэнийхээ төлөө дарамтлуулж доромжлолыг тэвчиж чадахгүй байгаа �##�бан хаагч намайг олон нийтийн сүлжээнд гүтгэн доромжилж
худ�##� мэдээлэл тарааж эрх ямбаа эдлэх гэсэн даргын т�##�аар авч үзвэл үр дагавар нийгмийн байр суурь нийгмийн хандлага ёс суртахууныг ялгаж с�##�гах хуулийн үйлчлэлийг би ч яримаар байна.

Зочин
Зочин
2020-12-14 19:52

Хууль хэнд чялгаварл�##�гүй зйлчилдэг байх ёстой Хэн ч бай хуульд захирагдах гэдэг чинь нэг ньбатлагсан буруугүй.өнөөх нь батлагдсан буруутай байх ёстой. Тэгж байж үнэн шүүжээ гэж.өчүүхэн эргэлзээтэй бол тэр буруу шүүжээ.гэнэ

Холбоотой мэдээ

Back to top button