Нийгмийн

Хөл хорионы дэглэм зөрчсөн иргэдийг 500 мянгаар торгожээ

Орхон аймгийн Цагдаагийн газар хөл хорионы дэглэм зөрчсөн найман хүнийг торгосон байна.

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 7-ны өдөр иргэн Б Орхон аймагт ирэхдээ оршин суух бүртгэлтэй хаяг дээрээ очоогүй, иргэн Б гэгч нь халдварын голомттой аймаг хотоос ирсэн мөртөө хорио цээрийн дэглэм зөрчин гэрээсээ гарч дэлгүүр, хоршоогоор явжээ.

Мөн энэ сарын 7-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Согоотын даваа” гэх газарт 97-04 УАК улсын дугаартай Соната-8 загварын тээврийн хэрэгслийн жолооч нь 4 зорчигчийн хамтаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэмийг зөрчиж Улаанбаатар хотоос тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу хулгайн замаар нэвтрэх оролдлого хийсэн байна. Иймд эдгээр иргэдэд Цагдаагийн газраас Зөрчлийн хэрэг нээж тус бүрийг 500.000 төгрөгийн мөнгө торгууль оногдуулжээ.  

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button