НИЙГЭМ

О.Цогтгэрэл гишүүний оролцоо, санаачилгаар Увс аймаг Брэндийн зөвлөлтэй боллоо

“Шинэ Замаар Цуг Урагшилна”. Энэ бол УИХ-ын сонгуульд Увс аймагт дэвшин сонгогдсон О.Цогтгэрэлийн сонгуулийн сурталчилгааны уриа.

#Увсчууд Өөрчилнө”. Энэ бол орон нутгийн сонгуульд Увс аймагт нэр дэвшин олон болсон Ардчилсан намын багийнхны уриа.

Тэгвэл ямар замыг ШИНЭ гэж, юуг ӨӨРЧИЛЖ, яаж ЦУГ урагшлах гэсэн юм бол. Увсчууд юугаа өөрчлүүлж, ямар байгаа шинэ болгож, яаж цуг урагшлая гэж шийдсэн юм бол.

Энэ асуултын эхний хариултыг Увс аймгийнхан өнөөдөр өглөө. Жил бүр ЖДҮ-г дэмжинэ, бизнесийг хөгжүүлнэ гэж улсаас урт хугацаатай хүү багатай зээл авсан 30 он замнасан ч засраагүй орон нутгийн бизнесийн замналыг өөрчилж, нийлүүлэлт, санхүүжилтээс нь биш хэрэглэгч-эрэлт-брэндийг нь эхлүүлэн бодох ШИНЭ ЗАМЫН аялалаа тэд Увс аймгийн брэндийн зөвлөлийг байгуулснаар эхлүүлжээ.

Одонгийн Цогтгэрэлийн санаачилгаар шинээр ажлаа аваад удаагүй аймгийн удирдлагуудын дэмжлэгээр мэндчилж буй Увс аймгийн брэндийн зөвлөл Увсад ургасан, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг нэгэн малгай брэндийн бодлоготойгоор зах зээлд таниулан улс даяар борлуулаад зогсохгүй экспортод гаргах зорилготой бөгөөд уг зөвлөлийг аймгийн засаг дарга ахлан ажиллах ажээ.  Уртын урт замыг туулж, Увсыг улсдаа, Улсаа дэлхийд тамгалсан олон олон брэндүүд үүсэн гарч, үлгэрлэн манлайлна гэдэгт итгэлтэй байгаа уг санаачлагад иргэд, олон нийтэд талархан хүлээж авч байгаа аж.

Хуучин замналыг өөрчилж ийм шинэ замууд гаргах, үр ашиггүй төсвийн хөрөнгө оруулалтыг өөрчилж ажлын байр, ахиуц орлого болгон цугтаа урагшлахаар хөдөлмөрч, зүтгэлтэй, баг болон ажиллах чадвартайгаараа хэзээнээсээ алдартай Увсчууд ингэж нэгдэн тэсрэлт хийх олон олон брэнд бүтээгдэхүүнийг бий болгохоор ажиллаж эхэллээ.

Бусад аймгууд удалгүй эхлэхгүй бол оройтох нь байна шүү.

Эх сурвалж:MyUvs.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button