НИЙГЭМ

Бөхчүүдийн эхнэрүүд хамтран ХӨСҮТ-д хоёр гэр, халдваргүйжүүлэх хаалга хандивлав

Коронавирусийн халдварыг хамтдаа давахын төлөө монголчууд УОК-т, ХӨСҮТ-д эрвийх дэрвийхээрээ хандив өргөсөөр байгаа билээ. Улсын аварга Н.Батсуурь, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, аймгийн заан Б.Батгэрэл тэргүүтэй улс, аймгийн цолтой 140 гаруй бөхчүүдийн гэргий нар хамтран ХӨСҮТ-д халдваргүйжүүлэх хаалга, хоёр гэр хандивлав.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Бөхчүүдийн эхнэрүүд санаачлаад ХӨСҮТ-ийн хоёр ажилтанд гэр бэлэглэсэнд баяртай байна. Коронавирусийн халдварыг эмчлэхэд өдөр, шөнөгүй зүтгэж буй хоёр ажилтанд өгөхөөр сонголоо. Гэр орон гэдэг юугаар ч зүйрлэшгүй зүйл. Тайван цаг удахгүй ирнэ. Хүнд хэцүү цаг үед өглөгийн гараа сунгасан та бүхэнд баярлалаа. Нөхрүүдэд нь спортын өндөр амжилт, та бүхэнд аз жаргал хүсье” гээд талархлын бичиг гардуулав.

Мөн бөхчүүдийн эхнэрүүд “Бөхчүүдийн эхнэрүүд фэйсбүүкээр нэгдсэн “Сайхан сэтгэл” гэдэг групп байдаг. Бид нэгдээд таван жил болж байна. Энэ хугацаанд жилд 1-2 хандивын аян өрнүүлж, тусладаг уламжлалтай. Энэ удаа цар тахлын үед хамгийн гол ачааг нуруундаа үүрч буй ХӨСҮТ-д халдваргүйжүүлэх хаалга, хоёр гэр хандивлалаа. Бидний төлөө голомтод ажиллаж буй газрын ариун цэврийг сахих их чухал. Цар тахлын үед ХӨСҮТ-д ийм хаалга хандивлавал их зүгээр юм байна шүү” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-12-17 20:10

amjilt husey, shahaanii ehner gej hetsuu um bas baihiimaa. humuusiin amidraliig tam bolgodog.

Холбоотой мэдээ

Back to top button