СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

56-р сургуулийн өргөтгөлийн газрыг Ц.Батбаатарт өгсөн хүн Су.Батболд уу

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 56-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд хүүхдүүдийн биш эксковаторын дуу хадах аж. Учир нь тэдний спортын талбайг сүйтгэж оронд нь хичээлийн танхим барьж өгөх юм гэнэ. 4.7 мянган ам метр нутаг дэвсгэртэй нийслэлийн нэг сургуулийн 640 хүүхдийг багтааж шингээх хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй газар олдсонгүй. Учир нь “аз жаргалтай нийслэл”-ийг амлаж байсан Засаг дарга асан Сү.Батболд сургуулийн өргөтгөл барих талбайг “зарчихжээ”.

-ХЭНД ЗАРАВ-

Хэрэв сургуулийн хойно байрлах талбайг Нийслэлийн өмнөх удирдлага зараагүй бол энэ спортын талбайг сүйтгэхгүйгээр 640 хүүхийн суудалтай сургуулийн барилга барих боломжтой байж. Гэвч тэгсэнгүй. “Эмтгол” ХХК нэртэй 2009 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн Д.Галбадрах гүйцэтгэх захиралтай компанид “өгөв”. Уг компанийн үйл ажиллагаа явуулж ирсэн чиглэлийг хөөн  үзвэл:

2009 оноос Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, гадаад худалдаа

2015 оноос Худалдааны зуучлал, автомашины сэлбэгийн худалдаа, барилгын материалын худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх, дотоодод хөдөлмөр зуучлах чиглэлээр

2018 оноос Үл хөдлөх хөрөнгийн худалдаа зуучлал, түрээсийн үйлчилгээ, барилгын засвар хийх чиглэлд үйл ажиллагаа явуулах эрх авчээ.

2018 оны 11 дүгээр сарын 12-нд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр Газар чөлөөлүүлэх тухай шаардлагатай Эмтгол ХХК нэхэмжлэгчтэй, хариуцсан төлөөлөгч З.Байгалмаа буюу 56-р сургуулийн захиралтай шүүх хурал болж, Эмтгол ХХК ялж байв. Уг хуралд Эмтгол ХХК-г үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ц.Батбаатар мөн оролцож байж.

Энэ талаар УИХ-ын нэгэн хэлэхдээ:

-Анх 2011 онд Баянгол дүүргийн өмнөх удирдлагууд тус газрыг Эмтгол ХХК-д олгосон

-2013 онд ашиглалтын шаардлага хангаагүй тул хүчингүй болгосон

-2013 онд хүчингүй болгосон тул сургуулийн өргөтгөл барихаар зураг төсөл хийж, улсын төсвөөс мөнгө батлуулсан

-2017 оны 12 дугаар сард НЗД-ын захирамжаар Су.Батболд буцаагаад Эмтгол ХХК-д олгосон

-Үүнээс болж НЗДТГ-ын Эмтгол шүүхээр орж, Эмтгол ХХК ялсан тул сургууль барих боломжгүй болсон

-2018 онд Нийслэлийн засаг даргын захирамж гарч, сургуулийн удирдлага болон дүүргээс асуулгүй 56-р сургуулийн хөлбөмбөгийн талбайг өргөтгөл барих газар болгож, ажил эхлүүлсэн гэв.

Ингэхээр 2011 онд Эмтгол ХХК тус газрыг авсан гэвэл барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг байх үедээ авсан байна, мөн 2017 онд Су.Батболд дарга буцаан олгох үеэр “наймаа” хийдэг компани болон өргөжсөн байж.

Одоо ч тус компани сургуулийн өргөтгөл барих ёстой байсан газрыг эзэмшдэг бөгөөд тус компани хуулийн дагуу энэ газрыг худалдан авсан гэвэл нийслэлийн удирдлагууд сургуулийн өргөтгөл барихыг нь мэдсээр байж зарсан гэсэн үг. Яагаад?

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button