Өчигдөр 8 хүн угаартаж, эмнэлгийн тусламж авчээ

Сүүлийн өдрүүдэд гадаа эрс хүйтэрч, айлууд гэрээ галлах болсонтой холбоотойгоор эрүүл мэндийн байгууллага болон цагдаагийн байгууллагад иргэд угаартсан дуудлага ихээхэн бүртгэгдэх болжээ.
Тодруулбал, өчигдөр /2020.12.17/ Чингэлтэй дүүргийн 13-р хороонд оршин суух Б.С /эмэгтэй, 51 настай/, С.С /эмэгтэй, 31 настай/, Х.Э /эрэгтэй 10 настай/, Х.А /эмэгтэй, 7 настай/ нарын нийт дөрвөн хүн угаартаж, эмнэлгийн тусламж авчээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд оршин суух Ц.Г /эмэгтэй, 50 настай/, Г.Н /эмэгтэй, 23 настай/, Р.Б /эрэгтэй, 5 настай/ нарын нийт гурван хүн угаартсан байна. Мөн тус дүүргийн 41-р хороонд оршин суух Э.А /эмэгтэй, 12 настай/ тус тус угаартжээ. Хэргийн өдрөө тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.