Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Нарантуул захын байхгүй юмгүй “ЭРДЭНЭСИЙН АРАЛ”-аар зочиллоо

Олон улсын худалдааны төв Нарантуулын захын нэгэн сонирхолтой хэсэг бол яахын аргагүй “ЭРДЭСИЙН АРАЛ” билээ. Захын хойд хаалганы хажуухан талд орших уг эрдэнэсийн аралд олдоггүй ховор нандин зүйлсээс эхлүүлээд олон янзын хуучин эд зүйлс бий. Тэр ч бүү хэл өөрөөсөн бээлий хайж ирсэн хүн ч зорьсон хэргээ биелүүлээд гарна гэдэг сонирхолтой худалдаа. Ингээд манай сурвалжлах баг эрдэнэсийн аралын худалдаачдыг зорьсон юм.

Эрдэнэсийн аралын худалдаа нь захын хойд хаалгаар ормогц харагдах бөгөөд орон нутгийн машинуудын зогсоолын дунд байх аж. Хуучнаар эдгээр худалдаачдын байрлах газар “Мангасын ам” хэмээх нэртэйгээр захын хойд хаалганд байрладаг байлаа. Өдгөөгөөс гурван жилийн өмнө газрын маргаанаас болж худалдаа хийх газаргүй болсон ч сайн санаат нэгний ачаар бид машины зогсоол дунд ЖИНХЭНЭ УТГААР НЬ ХАР ЗАХЫГ бий болгож сууна хэмээн зарим худалдаачид ярьсан юм.

-ХОШИН УРЛАГИЙНХАН, ХОВОР ЮМ ЦУГЛУУЛДАГ ХҮМҮҮСЭЭС ЭХЛЭЭД ДУНДАЖ БҮЛГЭЭС ДООГУУР ХҮМҮҮС МАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ-

Хаа газар хэвлэлийнхэн ирэхэд бүгд дургүй байдгаас гадна камераас зугтаж зураг авхуулахыг хүссэнгүй. Гэлээ ч бидэнтэй нээлттэй ярилцаж байв. Тэдний нэг нь Ж.Баяндорж гуай, тэрээр арван жил энэ захад комисын гутал зарсан нэгэн. Мангасын ам байхаас эхлээд эрдэнэсийн арал болоход хүртэл эндээ ажиллаж байгаа гэв. Тэрээр “бидний үйлчлүүлэгчид чинь дундаж бүлгээс доош хүмүүс л үйлчлүүлнэ шүү дээ. Ах нь сардаа түрээс мөнгөө төлчихөөд 200 мянган төгрөг бол хийчих нь шүү. Яг энэ баруун талаар суугаа хүмүүс архи дарс уухгүй ээ. Цаад зүүн захаар суугаа хүмүүс дунд мэр сэр юм уудаг хүн бий. Заримдаа ахаас нь чанартай гутал авах гээд юм мэддэг хүмүүс ирнэ, мөнгө ч татахгүй чанар л чухал гээд авдаг” хэмээн хуучлав. Энэ мэт биднийг яирлцаж зураг авах зуур тэр хавийн зарим хүмүүс бидэнтэй яриа нийлэв.

-Та бүхэн хаанаас бараагаа нийлүүлж авдаг вэ?

-Комиссын бараанаас авах нэгэн байна. Хүмүүс өөрсдөө ч авчирч өгнө. Бид тэр зүйлсээ угааж, зүлгэж шинэ юм шиг болгоно. Засах нэгийг нь засаж өөртөө байгаа зүйлээсээ сэлбэж янзлаад хүн хэрэглэх болгоод л зарна. Бүгд хуучин юм гэж юу байхав. Шинэ зүйлс ч бас зарна шүү дээ.

-Худалдан авалт ямар үед их байна вэ?

-Худалдан авалт тэтгэвэр тэтгэмж буусан үед сайн болдог. Ихэвчлэн манай эрдэнэсийн аралаар чинь дундаас доош бүлгийнхэн үйлчлүүлнэ. Өндөр настнууд бас хуучны чанартай эдийг эндээс л олно гээд авах гэж ирнэ шүү. Заримдаа чанар мэддэг мөнгөтэй хүмүүс манайхаар юм авах гээд хайж явна шүү. Нарантуулыг хар зах л гээд байдаг. Яг үнэндээ дундаж болон түүнээс доош бүлгийн иргэд үйлчлүүлж болох зах чинь манай энэ эрдэнэсийн зах. Нарантуул руу ороод үзэхэд бусад захаас ялгарах юмгүй. Худалдаачид нь бүгд л хичнээн сая төгрөгийн хадгаламжтай хөлжчихсөн хүмүүс. Бараа тааваар нийлүүлэх ч амар урагшаа утас цохиод л олчихно. Гэтэл бид өөрсдөө хайна. Хүмүүс ч авчирч өгнө. Ёстой л оросын “ЧЁРНИЙ БАЗАР” чинь энэ байхгүй юу.

-Сонин содон зүйлс хайсан хүмүүс их л ирнэ биздээ?

-Тэгэлгүй яахав. Заримдаа бүүр хуучны юм цуглуулдаг хүмүүс “энэ хэрэггүй та авах уу, би харин ийм юм хайж байна” гээд л ирнэ. Хошин урлагийнхан, киноныхон ирж эртний гутал хувцас, олддоггүй зүйлсийг бөөндөж авна. Хошин урлагийн жүжигчин Батзаяа манайхаар бол байнга ирдэг. Гэр нь энүүхэн хойно байдаг.

-Та бүхэнд тулгамдаж байгаа асуудал юу байна?

-Хамгийн хэцүү зүйл бидний худалдаа хийх газар л байна. Хуучин байсан мангасын амнаасаа гурван жилийн өмнө хөөгдөхөд энэ зогсоолын эзэн гээд залуу биднийг энд суулгах болсон. Удахгүй энэ жаахан газарт 60 сая төгрөгийн бүтээн байгуулалтыг бий болгож бидний энэ газрыг янзлаад саравчтай болгож өгнө гэсэн, тэр нь бүтээсэй билээ. Одоо сууж байгаа газар энэ ус зайлуулах нүхээр таслагдаад Нарантуул захын мэдлээс гарчихдаг. Харин Баянзүрх дүүргийн газар юм байна лээ. Яадахад Баянзүрх дүүрэг гэж маргаан тасардаггүй, толгой байхгүй. Иргэдэд байтугай бидэнд анхаарна гэж байхгүй, байнга газрын маргаантай байдаг. Жилийн жилд бид чинь хөөгдөж л яваа. Ямар сайндаа мангасын амнаасаа хөөгдөж төлбөртэй машины зогсоолд зогсох билээ.

-Өдөрт 1500 төгрөгийн түрээс төлдөг гэлээ? Өдөр бүр өгөх үү, бөөн өгдөг үү? Мөнгө авсан баримт бичиг өгч авалцдаг биздээ.

-Баримт авдаггүй, тэр хүмүүс нь ч өгдөггүй. Тогтчихсон байнга авдаг хоёр хүн байдаг тэр хоёрт хураалгана. Ер нь түрээсийн 1000 төгрөг, хог цэвэрлэгээний 500 төгрөг юм л даа. Гэхдээ бид чинь өдөр бүр өгөх хүн ч байна. Хураамжаа өгч чадахгүй хүмүүс ч байна. 

-ЮНИВИШННЫ ТӨХӨӨРӨМЖӨӨС ЭХЛЭЭД КОМПЮТЕРИЙН РАМ, ХУУЧНЫ ШААЗАН ТОГЛООМ, ОЛДДОГГҮЙ УТАСНЫ БАТТЕРЭЙ ХҮРТЭЛ ЭРДЭНЭСИЙН АРАЛД БИЙ-

Хуучны шаазан тоглоом, зэс бумба, лааны мөнгөн суурь, хуучны хөнгөн цагаан аяга, савнаас эхлүүлээд орчин үеийн юнивишны төхөөрөмж хосоороо 8000 төгрөг, компютерийн ямар ч гэмтэлгүй РАМ ширхэг нь 1000 төгрөг гэх мэт үнэлгээтэй байв. Тэр бүү хэл олдохгүй хуучирсан загвартай гар утас, баттерэй, наалт, кэйс, хулганы хавх, эрэг шураг, сэлбэгүүд, хуучин хувцас, дээр үеийн цэргийн ус хоолны сав /котел манер/ цоо шинэ, хэрэглэж байсан гэх мэт янз бүрий эд зүйлс байлаа. Хөнгөн цагаан тогоог шинэ болтол нь өнгөлчихсөн, ингэж цэвэрхэн болгохгүй л бол авахгүй шүү дээ хэмээгээд сууцгааж байв. Жилийн дөрвөн улиралд сууж бид чинь сууж л байдаг. Суусаар байгаад дасчихсан дөө хэмээн инээлдэх “Эрдэнэсийн аралынхан” манай энэний зургийг аваарай гэж нэгнийгээ камернаас бултуулан тоглоцгоож байлаа.

Зарж байгаа зүйл нь хуучин, сууж байгаа газар нь л өөр болохоос тэдгээр хүмүүс бүгд л амьдарлаа залгуулж яваа хүмүүс байлаа. Хар зах чинь жинхэнэ манай эрдэнэсийн арал юм шүү дээ олдохгүй юм гэж үгүй. Бид юм зарна л гэж бодохоос биш ашиг хардаг хүмүүс биш хэмээн хэлэх нь ч үнэн сэтгэлээсээ гэдэг нь харагдаж байлаа.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-02-06 13:47

Buying Genericviagrawithpaypal http://abcialisnews.com - Cialis Levitra Generika Online Cialis Viagrano Prescription

MatFuse
MatFuse
2020-02-07 03:16

Does Cephalexin Affect Your Birth Control http://buyciallisonline.com/# - Cialis Depo Amoxicillin Buy Cialis Is Amoxicylin Similar To Tetracycline

LesOrdiff
LesOrdiff
2020-02-08 17:30

Orislat Buy Online Canadian Ems http://buyciallisonline.com/# - buy generic cialis online Buy Propecia Online Fast Delivery Buy Cialis Levitra Prix Au Maroc

Холбоотой мэдээ

Back to top button