Нийгмийн

“Алтанбулаг” боомтод ажиллаж буй эмчид дэслэгч цол олгов

Монгол Улсын Засгийн газрын Гамшигаас хамгаалах өндөржүүлсэн, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тогтоол, шийдвэрийн хугацаанд “Алтанбулаг” хилийн боомтод хязгаарлалтын тусгай горим, журмын дагуу үүрэг гүйцэтгэж, халдвар хамгааллын дэглэм журмыг сахиулан ажиллаж буй тус ангийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч, Б.Нандин-Эрдэнэд дэслэгч цол олгожээ.

Хоёр сар гаран хугацаанд эрсдэл өндөртэй улаан бүсэд ажиллаж байгаа түүнд ХХЕГ-ын даргын тушаалаар албан тушаалын зэрэглэлийн дэслэгч цол олгосныг захирагчийн I орлогч, штабын дарга, дэд хурандаа Н.Баяржаргал үүрэг гүйцэтгэж байх үед нь гардуулан өглөө.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button