Нийгэм мэдээ
Хилчид дрон ашиглаж, малчдыг 19.2 сая төгрөгийн хохирлоос сэргийлжээ
Сулинхээрийн хилчид иргэдэд учирч болох 19.2 сая төгрөгийн хохирлоос сэргийлжээ.
Хилийн цэргийн 0168 дугаар ангийн төвөөс томилогдсон бүлэг нисгэгчгүй нисэх хэрэгсэл (дрон) ашиглан улсын хилийн торон саадад тулсан 24 тооны адууг илрүүлж, иргэдэд учирч болох 19.2 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.
Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээр отряд Монгол Улсын зүүн өмнөд хилийг хамгаалдаг хилийн анги салбар бөгөөд энэ бүс нутагт хоёр улсын худалдаа арилжаа нэвтэрдэг Ханги хилийн боомт ажилладаг.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.