НИЙГЭМ

Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол мянга давлаа

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Үүгээр сүүлийн 24 цагт 13 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн талаар мэдэгдэв.

Энэ нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтынх гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тодотголоо.

Үүгээр улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,006 болсон байна. Энд хүн ам дундаас бүртгэсэн болоод гаднын орноос зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд багтаж байгаа юм. Тэднээс 541 нь эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжжээ. Харин 456 хүн эмчлэгдэж байна.

Монгол Улсын хүн ам дундаас бүртгэсэн халдварыг бүсчлэн танилцуулбал:

  • Улаанбаатар хотод - 219
  • Орхон- 25
  • Архангай - гурав
  • Сэлэнгэ - 216
  • Дархан-Уул - 45
  • Говьсүмбэр - дөрөв
  • Дорноговь- 32 байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button