НИЙГЭМ

Нарийн ногоо импортолдог машины тоог цөөлснөөс хомсдол үүсчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр “Хүн амын хэрэгцээнд нарийн ногоо, жимс жимсгэний нийлүүлэлт буурч үнэ огцом өссөн асуудлыг судалж шаардлагатай арга хэмжээ авах” үүрэг чиглэл өгсөн.

Улаанбаатар хотын хүн амын хүнсний хэрэгцээнд өмнө нь буюу хэвийн үед импортоор 10 тээврийн хэрэгслээр 200 орчим тн нарийн ногоо, жимс жимсгэнэ орж ирдэг байсан нь одоо Худалдаа аж үйлдвэрийн танхимаас санал болгосны дагуу хоёр тээврийн хэрэгсэл явж байгаа юм.

Хүнсний бүтээгдэхүүн импортлогчдийн холбоо ТББ-аас санал авалгүйгээр ийм шийдвэр гаргасан нь нийлүүлэлт огцом буурч үнэ өсөх шалтгаан болсон байна. Нарийн ногоо нь тээврийн горим шаардагддаг эмзэг бүтээгдэхүүн бөгөөд вагоноор тээвэрлэх боломжгүй хөлдөж хурдан мууддаг байна.

Иймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, ХХААХҮЯ, нарийн ногоо импортлогч Хос билгүүн зул ХХК, Наран трейд ХХК болон иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж Тээвэрлэлтийн асуудлыг хэлэлцжээ.

  1. Монгол Улсаас БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан махыг экспортлох 6 хөргүүртэй тээврийн хэрэгслийг буцаж орж ирэхэд нь нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх боломж
  2. Одоо явж буй хоёр тээврийн хэрэгслийн тоог 10 болгон нэмэгдүүлэх асуудлыг Замын-Үүдийн шуурхай штабтай цахим хурлаар хэлэлцэн шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Үдээс хойш Худалдаа аж үйлдвэрийн танхим, Замын-Үүдийн шуурхай штабтай цахим хурал зохилн байгуулж гарсан шийдвэрүүдийг судлан боловсруулж Шадар сайдад танилцуулна.

Эх сурвалж: УБ хотын захирагчийн ажлын алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button